UBLife Logo
Хөгжим

40 нас хүрсэн Кэти Перригийн тухай 20 баримт

40 нас хүрсэн Кэти Перригийн тухай 20 баримт

Дуучин Кэти Перри 40 насны тэгш ойгоо тэмдэглэж байна. Кэти Калифорнид маш их шүтлэгтэй, ядуу гэр бүлд төржээ. Харин одоо тэр Америкийн шоу-бизнесийн хамгийн баян эрхмүүдийн нэг. Кэти Перри – 7 цомог, 5 дэлхий тойрсон аялан тоглолт, AMA таван шагнал, 14 People's Choice Awards шагналтай. Ингээд төрсөн өдрийг нь тохиолдуулан, Кэтигийн тухай 20 баримтыг толилуулж байна.

Түүний аав ээж Мэри, Кит Хадсон нар номлогчид бөгөөд Кэтиг бага байхад Америкийг тойрон ном уншиж явдаг байв. Кэти Христийн сургуульд явдаг байсан ба тэнд дуу сонсохыг нь хориглож, Харри Поттер уншихыг л зөвшөөрдөг байжээ.

Кэти Перри 15 настайдаа дунд сургуулиа төгсөөд дуучны замналаа эхлүүлэхээр сургуулиа хаясан. Тэр сүмийн найрал хөгжимд дуулдаг байлаа. 13 настайдаа гитартай болоод зах дээр дуулж эхэлсэн байна.

Анхны цомог болох Katy Hudson-аа тэр жинхэнэ нэрээрээ 2001 онд гаргасан. Христ-поп стилийн дуу байв. Тэр үед Кэти Нэшвиллд амьдарч байв. Цомог үнэлэгдсэн ч сүртэй амжилт олсонгүй.

17 настайдаа Лос-Анжелест очиж, продюсер Глен Баллардтай хамтран ажиллаж эхэлсэн. Жижигхэн танхимд тоглолт хийж, нэрээ Кэти Перри болгон өөрчилсөн. Энэ бол ээжийнх нь нөхөрт гарахаас өмнөх нэр байлаа.

Хоёр дахь цомог One of the Boys нь Billboard 200-д есдүгээр байр эзэлж, 7 сая хувь зарагджээ.

2017 онд Today-д ярилцлага өгөхдөө тэр эцэг эхэд нь түүний уран бүтээл таалагддаггүй ч тэдэндээ маш хайртай гэж хэлж байв.

2011 онд Кэти Перри нэг цомгийн 5 дуу нь хит-парадын эхэнд бичигдсэн анхны эмэгтэй дуучин хэмээн Гиннессийн номд бичигдсэн. Мөн Майкл Жексоны дараа ийм амжилт үзүүлсэн цорын ганц уран бүтээлч болжээ. Кэти Гиннессийн номд нийт 4 удаа орж байв.

2010 онд Кэти Перри жүжигчин Рассел Брэндтэй гэрлэсэн ч 2011 оны сүүлээр салжээ.

2010 онд Katy Perry нэртэй үнэртэй ус гаргасан.

Кэти Перри 2017 онд Аmerican Idol нэвтрүүлгийн шүүгчээр ажиллаад 25 сая ам.доллар авсан. Энэ шоунд 16-22 улиралд ажилласан юм.

Кэти Перри Смурфики (2011), Смурфики-2 (2013) кинонд Смурфеттад дуу оруулсан.

Тэр харь гаригийнхан байдаг гэдэгт итгэдэг. Энэ талаараа E.T. дуундаа өгүүлсэн байдаг.

Ардчилсан намыг дэмждэг. 2012 онд Барак Обамагийн сонгуулийн сурталчилгаанд оролцсон. 2016 онд Камила Харрисийн хандивын ажилд оролцож, Хиллари Клинтоныг дэмжин, АН-ын чуулган дээр үг хэлж байв.

Модель Жош Клосс 2018 онд Перригийн бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэж гомдол гаргаж байв. Түүний хэлснээр нэгэн үдэшлэг дээр Кэти өмдийг нь шувталж байжээ. Харин Кэти бузар гүтгэлэг гэж хариулсан.

Перри хурц өнгийн хувцас өмсөх дуртай ч сүүлийн үед үнэтэй брэндэд шилжсэн.

2019 гонд Кэти Перри, Орландо Блум нар сүй тавьсан ч одоо болтол хуримаа хийгээгүй байна. Тэд 2016 онд танилцсан.

2020 онд цар тахлын үеэр Дейзи охиноо төрүүлсэн. Бие давхар болсноо Кэти Never Worn White клипээр мэдэгдэж байв.

Зарим зохиосон дуугаа тэр өөр дуучдад өгдөг. Ники Минаж, Ариана Гранде, Келли Кларксон, Селена Гомес нарыг дурдаж болно.

2011 оноос эхлэн тэр Forbes-ийн хамгийн өндөр орлоготой дуучны чансаанд байнга бичигдэж байгаа. 2023 онд түүний хөрөнгийг 350 сая ам.доллар гэж үнэлсэн байдаг.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.