UBLife Logo
Хөгжим

Хэллоуинд яг тохирох 9 зэвүүн к-поп дуу

Хэллоуинд яг тохирох 9 зэвүүн к-поп дуу

Хэллоуин баяр ойртсоор. Хэрэв та энэ баяраар үдэшлэг зохион байгуулж, анд найзуудтайгаа цэнгэхийг хүсэж байвал бид танд яг Хэллоунд тохирсон к-поп дуунуудыг санал болгож байна. Жинхэнэ зэвүүн солонгос дуунуудыг сонсоод үзээрэй.

1. Stray Kids – MANIAC

Stray Kids хамтлагийн хит дуу MANIAC нэрээсээ эхлээд эвгүй байгаа биз. Энэ дуунд Франкенштейн ч гарч ирэх болно.

2. Red Velvet – Psycho

Энэ дууны клип хэдийнэ сонгодог бүтээл болсон. Тансаг сайхан харагдав ч нэг л аймшигтай. Яагаад миний толгойд сүнс орж ирээд байна вэ?

3. ENHYPEN – Bite Me

Хэллоуин дууны ямар ч жагсаалт энэ дуугүй өнгөрдөггүй. Вампир сэдэвтэй, уянгалаг сайхан аялгуутай “Bite Me” таны үдэшлэгийн гол дуу байх болно.

4. Dreamcatcher – Scream

Рок хөгжим Хэллоуин баяртай төгс зохицдог. Энэ дуу нэрнээсээ авхуулаад ая нь ч яг л Сүнсний баяр.

5. TXT — Devil by the Window

TXT хамтлаг маш олон стилиэр уран бүтээл хийдэг ч үнэн хэрэгтээ тэд хамаг үс босгосон, зэвүүн дуу хийхдээ авьяастай гэнэ.

6. ITZY — Mr. Vampire

“Mr. Vampire” дуу нэг их сүртэй аймшигтай биш ч Хэллоуинд тохирно. Сайхан сэтгэлтэй вампиртай танилцаж яагаад болохгүй гэж.

7. EXO — Obsession

EXO хамтлагийн эртний сайхан дуу “Obsession”.

8. PIXY — Villain

Хэрэв та PIXY хамтлагийн тухай сонсоогүй бол маш чухал зүйлээс хоцорчээ. Villain дуу эхлээд жирийн байв ч дараа нь ганц шивэгнэх чимээнээс эхлээд эвгүй болоод эхэлдэг гэж байгаа.

9. Хоши SEVENTEEN — “Spider”

Сонсоод л үз.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.