Кино сонирхогчдын хүсэн хүлээж байгаа “Squid Game 2” кино дэлгэцэд гарах дөхсөөр л байна. Өнөөдөр Netflix-ээс цувралын шинэ трейлер, зурагт хуудсыг танилцууллаа.
Шинэ трейлер үзэгчдийг өнгөрсөн улирлын аюултай тоглоомд дахин оруулснаар эхэлж байна. Өмнө нь тоглогчид эхний үеийн төгсгөлд л тоглоомоос гарах санал асуулга явуулах боломжтой байсан бол энэ удаад бүх үеийн дараа санал хурааж, хэрэв ихэнх нь зөвшөөрвөл хожсон мөнгөө аваад гарч болдог болжээ.
Сон Ги Хун туршлагаа ашиглан “Red Light, Green Light” тоглоомын үеэр бусдаа удирдах гэж оролдоно. Түүний заавраар амжилт олох нь гэтэл нэг тоглогчийн мөрөн дээр зөгий сууж, айлгаснаар тоглоомын хувь заяа эргэж байна. Тоглоомоос гарах эсэх дээр санал хурааж байхад бусад нь Соныг тагнуул хэмээн сэжиглэж эхлэх ажээ.
Шинэ зурагт хуудас дээр тоглогчдын өмнө зогсож байгаа Сон Ги Хун, хамгаалагчдын армийг удирдах учир битүүлэг нэгэн (И Бён Хон) ажиглаж байгаагаар гарсан нь энэ хоёрын хооронд гол тулаан өрнөх нь гэсэн бодол төрүүлнэ.
“Squid Game 2” цуврал 12 дугаар сарын 26-нд гарна. Харин гуравдугаар хэсэг нь 2025 онд гарах төлөвтэй байгаа юм.