Тэд бүтээж, сургаж, удирдаж, олон түмнийг гийгүүлж, алдар нэр, алт мөнгийг олсон эрхмүүд байлаа. Ингээд өнгөрсөн аравдугаар сард таалал төгссөн алдартнуудыг танилцуулья.
Вячеслав Добрынин

Нас барсан өдөр: 10-р сарын 1
Нас: 78
ЗХУ, ОХУ-ын алдарт хөгжмийн зохиолч. Есдүгээр сард цус харваад Москвагийн эмнэлэгт эмчлүүлж байгаад нас барсан.
Эмили “Сисси” Хьюстон (Emily “Cissy” Houston)

Нас барсан өдөр: 10-р сарын 7
Нас: 91
Дуучин Уитни Хьюстоны ээж нь бас поп дуучин. Сүүлийн жилүүдэд альцгеймер өвчнөөр өвдөж, Нью-Жерси дэх гэртээ амьсгал хураажээ. Охиноосоо 12 жилийн дараа гэж байгаа.
Николас Прайор (Nicholas Pryor)

Нас барсан өдөр: 10-р сарын 7
Нас: 89
“Беверли-Хиллз, 90210” цувралаар алдаршсан Америкийн жүжигчин.
Пьер Вернье (Pierre Vernier)

Нас барсан өдөр: 10-р сарын 9
Нас: 93
Францын жүжигчин. Жан-Пол Бельмондо, Ален Делон нартай хамт тоглож байсан.
Лиам Пейн (Liam James Payne)

Нас барсан өдөр: 16 октября
Нас: 31
Их Британийн дуучин, хөгжмийн зохиолч, One Direction хамтлагийн гишүүн асан тэрээр зочид буудлын цонхоор унаж нас барсан.
Пол Ди’Анно (Paul Di'Anno)

Нас барсан өдөр: 10-р сарын 21
Нас: 66
1978–1981 онд Iron Maiden хамтлагийн дуучин байсан.
Тери Гарр, Терри Энн Гарр (Terry Ann “Teri” Garr)

Нас барсан өдөр: 29 октября
Нас: 79
Америкийн жүжигчин.
Йохан Нескенс

Нас барсан өдөр: 10-р сарын 6
Нас: 73
Нидерландын хөлбөмбөгч, дасгалжуулагч. ДАШТ-ий хоёр мөнгөн медальтай.
Ратан Тата

Нас барсан өдөр: 10-р сарын 9
Нас: 86
Энэтхэгийн саятан, хөрөнгө оруулагч, Tata Group компанийн ТУЗ-ийн дарга. Хөрөнгөө нохойндоо өвлүүлж үлдээсэн.
Тошиюки Нишида

Нас барсан өдөр: 10-р сарын 17
Нас: 76
Японы алдарт жүжигчин.
Фетхуллах Гюлен

Нас барсан өдөр: 10-р сарын 20
Нас: 83
Туркийн номлогч, Ерөнхийлөгч Эрдоаны дайсан.
Ким Сү Ми

Нас барсан өдөр: 10-р сарын 25
Нас: 75
Өмнөд Солонгосын алдарт жүжигчин тэрбээр зүрхний шигдээс өвчний нас баржээ. "Incarnation of Money", "Behind Every Star", "Granny’s Got Talent", "Mr. Zoo: The Missing VIP" болон "Late Blossom" кинонууд өнөөг хүртэл алдартай хэвээр буй.