UBLife Logo
Сэтгэл судлал

“Анаксифилиа” буюу таныг хэзээ ч буцааж хайрлахгүй нэгэнтэй байх үеийн 10 мэдрэмж

Б.Энхжин
Б.Энхжин
“Анаксифилиа” буюу таныг хэзээ ч буцааж хайрлахгүй нэгэнтэй байх үеийн 10 мэдрэмж

“Анаксифилиа” гэдэг нь таныг буцааж хайрлахгүй, таны өгсөн хайрыг хэзээ ч эргүүлж өгөхгүй нэгнийг хайрлах үеийн чихэрлэг хэр нь бага зэрэг хөндүүртэй, хүндхэн мэдрэмжийг хэлдэг байх нь ээ. Хэдий бид буруу хүнээсээ хайр нэхэж, цагаа дэмий үрж байгаагаа дотроо мэдэрдэг ч түүнийг хайрлахаа болино гэдэг тийм амархан байхгүй нь лавтай.


1. Юу хийвэл түүний хувьд хангалттай нэгэн болж чадах талаар үргэлж боддог.

2. Жаахан л хичээчихвэл тэр таныг буцааж хайрлана гэх найдлага тээсээр л.

3. Ганцаараа теннис тоглож байгаа мэт гунигтай, ганцаардмал мэдрэмж үргэлж авдаг.

4. Зөвхөн танд л асуудал байгаа юм шиг санагдаж, өөртөө урам хугарч, сэтгэлээр унах мэдрэмж.

5. Тэр зөвхөн өөртөө хэрэгтэй үед л тантай холбоо тогтоодог. Үүнийг нь та мэдэж байгаа ч үргэлж уриалгахан хүлээж авдаг.

6. Заримдаа түүний хийсэн жижигхэн үйлдэлд ч ач холбогдол өгч, ганцаараа төсөөлөн бодож, хөөрч догдолдог.

7. Яг л бүх зүйл бүтчихлээ гэж бодоод дотносож эхлэх үед, тэр танаас зайгаа барьж эхэлдэг. Тэд харилцаагаа өнгөцхөн байлгаж, гүнзгий яриа, сэтгэл хөдлөлийн талаар ярихаас зайлсхийдэг.

8. Таны гуниглах, гомдох зэрэг сөрөг сэтгэл хөдлөл, мэдрэмжүүд түүнд ямар ч хамаагүй мэт аашлах нь хамгийн хэцүү нь.

9. Эргэн тойрны хүмүүс байнга л түүнийг орхиж, тавьж явуулах талаар зөвлөдөг.

10. Хэчнээн хичээгээд бүтэхгүй гэдгийг дотроо мэдэрч байсан ч түүнийг тавьж явуулж чадахгүй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
0
0
6
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\13.229.66.22
ЗОЧИН\13.229.66.22
ЗОЧИН\18.141.225.3
Яг ийм хүнтэй олон жилийн өмнө таарч байсан юм бн.Асуудал үүсэх бүрд өөрийгөө буруутгадаг байсан даа.
ЗОЧИН\54.179.96.64
tanai khamt olond bayrlalaa. Urgelj busdiig gesen setgeld chine bi talarkhdg shuu:) Khun bolgon uuniig unshaad oilgoj uuriigu khairlaasai gej khusej baina