UBLife Logo
Дэлхий

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тухай сонирхолтой 20 баримт

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тухай сонирхолтой 20 баримт

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн гарч, БНН-аас нэр дэвшигч Дональд Трамп ялах нь тодорхой боллоо. Ерөнхийлөгч асан, тэрбумтан гээд түүний талаар шуугиан дуулиан зөндөө. Яагаад ч юм очсон газар болгон нь хэрүүлтэй. Ингээд дахин АНУ-ын Ерөнхийлөгч болсон Дональд Трампын тухай сонирхолтой 20 баримтыг амьдралынх нь дүрэмтэй цуг танилцуулж байна.

-Ер нь бол Трамп биш Дрампф. Түүний аавын талын өвөө эмээ нь Германаас ирсэн дүрвэгч.

-Тэрбумтан биш саятан байж болох. 10 тэрбум ам.долларын хөрөнгөтэй гэдэг ч сүүлийн 15 жилд түүний компани 4 удаа дампуурлаа зарлаж байсан. Хэрэв тэрбумтан нь үнэн бол АНУ-ын түүхэн дэх хамгийн баян Ерөнхийлөгч.

-Үндэсний үзэлтэн, сексист, бага зэрэг расист. Мексикчүүд, еврей, хар арьстнуудыг доош хийсэн үг маш олон удаа хэлж байсан. Барак Обамаг АНУ-д биш Африкт төрсөн гэж байв.

-Хуйвалдааны онолд итгэдэг. Жишээ нь, хүүхдүүд вакцин тариулбал аутизмтай болно гэж боддог. Цаг агаарын дулаарал гэж үгүй хэмээн ярьдаг.

-Трамп гурван удаа гэрлэхдээ хоёрт нь Зүүн Европын бүсгүйг сонгосон. Эхний гэргий Твана нь Чехословак, сүүлийнх нь Словений Меланья юм. Таван хүүхэд, 10 ач зээтэй. Гурван удаа гэрлэсэн АНУ-ын анхны Ерөнхийлөгч.

-Урлагт өөрийн гэсэн замналтай. “Гэртээ ганцаараа-2”, “Беверли-Хиллзийн ханхүү”, “Days of Our Lives” кинонд өөрийн дүрийг бүтээж, Эмми шагналд хоёр удаа нэр дэвшиж байсан. “The Apprentice” шоунд оролцоод 2007 онд Холливудын гудамжинд одтой болсон.

- Дональд Трамп цэрэгт явж үзээгүй, төрийн албанд ажиллаж байгаагүй цорын ганц АНУ-ын Ерөнхийлөгч.

-Нийт 15 ном бичсэн зохиолч хүн. Бүх ном нь бизнесийн сэдэвтэй.

-Түүний үс  маш олон онигооны сэдэв болсон. Хиймэл үс гэсэн яриа ч гарч байв. Харин Трамп үсээ өөрийнхөө нэрийн хуудас гэж нэрлээд АНУ-ын хамгийн алдартай халимаг гэж тодорхойлсон.

- The Albemarle Estate at Trump Winery, Trump International Hotel and Tower, Trump International Hotel, Trump International Hotel зочид буудлуудын эзэн.

- Архи дарс, цай, кофе хэрэглэдэггүй. Гэхдээ чихрэнд ухаангүй дуртай. Өдөрт 3-4 цаг л унтдаг.

-Халдварт нянгаас айдаг тул хүнтэй гар барих дургүй. Гар барьсныхаа дараа ариутгагч бодисоор арчдаг.

-2001-2009 онд Ардчилсан намд бүртгэлтэй байсан гэдэг. Билл Клинтоны санд 100 мянган доллар хандивлаж байжээ.

-Залуудаа америк хөлбөмбөг, бейсбол, теннис, сквош тоглодог байсан. Одоо гольф тоглох дуртай. Холимог тулаан, мэргэжлийн бөхийн тэмцээн үздэг.

- 2005 онд Дональд Трамп “Трампын их сургууль” гэж байгуулсан ч хаагдсан. Оюутнууд нь түүнийг залилан хийлээ гэж шүүхэд өгсөн бол шүүхээс тус сургуулийг оюутнуудад диплом олгох ямар ч зөвшөөрөлгүй байсан гэж үзжээ.

-1990 онд хар тамхийг хууль ёсоор зөвшөөрч, хар тамхины наймаачдын орлогыг хаах хэрэгтэй гэж мэдэгдэж байсан.

- Дональд Трампын дуртай дуучин - Фрэнк Синатра, Тони Беннетт, Элтон Жон. Мөн Эминемийг биширдэг. Ядаргаагаа тайлахын тулд регги сонсдог.

- Reform Party-гаас 2000 оны сонгуульд өрсөлдөх гэж байгаа больсон. Шалтгаанаа “Энэ намд коммунист, алан хядагч, фашистууд цугларсан байна” гэж тайлбарлаж байв.

-2001 оноос хойш АНУ-ын баян эрхмүүдийн жагсаалтад багтаагүй.

-2016 онд Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшсэн.

Доналд Трамп ярьж байна.

Амралт хэзээ ч битгий авч бай. Яагаад амрах гэж? Хэрэв ажлаасаа таашаал авч чадахгүй байгаа бол та буруу газарт байна гэсэн үг. Би гольф тоглож байхдаа ч бизнес хийж байдаг.

Хэт шахуу ажлын төлөвлөгөө хүний сэтгэн бодох, бүтээх чадварыг алга болгодог.

Би азгүй амьтдад дургүй.

Хамгийн том амжилт урсгал сөрөн сэлж байхад ирдэг.

Хийсэн юманд нь тааруулан цайны мөнгө өгч чадахгүй байх нь азгүй амьтны гол шинж.

Хамгийн их хараалгаж загнуулсан улстөрч бол би.

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч бусад эрхмээс ялгаатай нь би илүү шударга, миний бүсгүйчүүд илүү үзэсгэлэнтэй.

Миний сайн талын нэг нь би баян.

Миний хувьд мөнгө бол амжилтыг хэмжих арга төдий зүйл.

Миний бизнес урлаг гэсэн үг. Хэн нэг нь шүлэг зохиож, нөгөөх нь уран зураг зурдаг бол би том сайхан гэрээ байгуулдаг.

Зарим үед хийгээгүй хөрөнгө оруулалт чинь таны хамгийн сайн хөрөнгө оруулалт байх үе бий.

Хүмүүс намайг мөрийтэй тоглогч шиг гэж ярьдаг. Үнэндээ би мөрийтэй тоглож үзээгүй. Мөрийтэй тоглогч гэдэг тоглоомын автомат тойроод явж байдаг этгээдийг хэлдэг. Харин би энэ автоматынх нь эзэн байхыг илүү хүснэ.

Та нар манай хилийг хар. Швейцар бяслаг шиг нэл цоорхой, хүссэн бүхэн нь орж, гарч байна.

Намайг Хятадад дургүй гэж яагаад бодоо вэ? Би нэг хятадад 15 сая доллароор байшин зарж байсан. Үүнийхээ дараа би түүний эх оронд дургүй байна гэж үү?

Хийж байгаа ажилдаа биш хийхийг хүсэж байгаа ажилдаа тохируулж хувцасла.

Алдарт гарч, амжилт олох олон арга бий. Гэхдээ хамгийн үнэн арга нь хэрэгтэй таарсан гэрбүлдээ төрөх юм.

Сайхан санаа олчхоод хэрэгжүүлэхгүй орхих нь гэмт хэрэг мөн.

Миний лоозон: шилдэг мэргэжилтнүүдийг л хөлсөл, гэхдээ тэдэнд хэзээ ч битгий итгэ.

Хэрэв таны дарга харгис амьтан бол түүнийг халж хаячхаад өөр ажил ол.

Тэрбумтнуудын хувьд ажил, таашаал гэдэг нэг зүйл.

Цөвүүн цагт гайхамшигтай боломж гарч ирэх нь элбэг.

Нэг удаа танаас урвасан хүн хүнд хэцүү үед дахин урвах нь тодорхой гэдгийг санаж яв.

Миний бүх амьдрал ялалт. Би бараг ялагддаггүй. Ер нь ялагдаж байгаагүй гэхэд болно.

Би олон нийтийн сүлжээний талаар бүхнийг мэднэ. Намайг “Твиттерийн Эрнест Хэмингуэй” гэж нэрлэж байсан удаатай.

Улстөрчид бүгд новш гэдэгт итгэдэг ертөнцөд бид амьдарч байна.

Би гар барих дуртай. Гар барих дургүй хүн улстөрч болж чадахгүй.

Хэрэв хүн алдаа гаргаснаа ойлгоод уучлалт гуйвал уучилж өршөө, гэхдээ дахиж хэзээ ч түүнд бүү итгэ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
1
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.