Өнгөрсөн аравдугаар сарын 16-нд харамсалтайгаар амиа алдсан “One Direction” хамтлагийн гишүүн асан Лиам Пейний оршуулга өчигдөр Их Британийн Букингемширт болж өнгөрлөө.
Оршуулгад дуучны хамгийн ойр дотнын хүмүүс буюу эцэг эх, хүүгийнх нь ээж болон найз бүсгүй Кейт Кэссиди, “One Direction” хамтлагийн гишүүд оролцлоо.
“One Direction” тарснаасаа хойш 9 жилийн дараа анх удаа цугларч байгаа нь энэ юм.
Лиамын фэнүүд хайртай дуучнаа хүндэтгэн, оршуулгад олноор ирэхгүй байхыг уриалсан тул гаднын хүн бараг байсангүй.
Пейн Аргентинд зочид буудлын тагтнаас унаж амиа алдсан. Хэргийг мөрдөн шалгах ажил дуусаагүй байгаа.
Хамтлагийн гишүүд Гарри Стайлс, Луи Томлинсон, Зейн Малик, Найл Хоран нар анд найздаа сүүлийн хүндэтгэлээ үзүүллээ.