“Arcane“ цувралын хоёрдугаар бүлгийн сүүлчийн ангиуд буюу “Act 3“ энэ бямба гарагт гарах гэж байна. Биднийг ч маш их үйл явдал хүлээж байна даа. Гол нь хэрхэн энэ үзвэрийг онцгой содон болгох боломжтойг хамтдаа харцгаая.
1. Эхний бүлэг болон хоёрдугаар бүлгийн эхэнд гарсан ангиудыг сэргээн санаж үзэх
Төгсгөлийн ангиудыг үзэхээр өөрийгөө бэлдэж байгаа хүн бүр өмнөх ангиудад гарсан чухал үйл явдлуудыг сэргээн санаж үзэхэд буруудахгүй.
2. Кино үдэш зохион байгуулах
Найз нөхдөөрөө, сонирхол нэгтэй хүмүүстэй цуг үзвэл бас л сонирхолтой шүү дээ. Гэртээ эсвэл бүр өөр хаа нэгтээ газар болох кино арга хэмжээнд оролцоорой.
3. Чадвал аль нэг дүрд хувирч ирэх
Та өөрийн хамгийн дуртай дүрдээ хувирч ирвэл бүр ч гоё болно. Бүр лаг байх албагүй шүү дээ. Жаахан дөхүүлээд л хувцаслачихад болно доо.
4. Аяган бялуу (Cupcake) бэлдэх
Угаасаа утгыг нь бүгдээрээ л мэдэх юм чинь үүнд нэг их тайлбар хэрэггүй байх, тийм үү?
5. Тоглоомыг нь тоглох
Мэдээж хэрэг “League of Legends” тоглоомын үнэнч шүтэн бишрэгчид одоо бол зогсоо зайгүй л тоглож байгаа байх. Өмнө нь тоглоомыг нь тоглож үзээгүй хүмүүс ч бас туршаад үзэхэд буруудахгүй.
6. Нулимсаа арчих цаасаа бэлдчих
Ямар ч байсан бид уйлна. Баярын байна уу, гунигийн байна уу хамаагүй. Гэхдээ цаашаа өөр ангиуд байхгүй гэж бодохоор угаасаа л хүссэн хүсээгүй уйлна даа.
7. Дарсаа бэлд. Дарс ууж болохгүй хүмүүс нь харин жимсний шүүсээ бэлдээрэй
Силко, Вандер, Фелишиа гурвын хэсэг ч бас л гоё байсан шүү. Тиймээс дуурайгаад уух юмаа бэлдээд, киногоо үзэх хэрэгтэй байх.