UBLife Logo
Newsfeed

Монголчууд турк, солонгос, япон хэл сурахад амархан байдгийг мэдэх үү? 

Ub.life
Ub.life
Монголчууд турк, солонгос, япон хэл сурахад амархан байдгийг мэдэх үү? 

Финланд эрдэмтэн Маттиас Кастрений онолоор Алтай язгуурын буюу Алтайн нуруудын бүсээр амьдарч байсан хүмүүсээс үүссэн гэгддэг хэл нь он цагийн явцад хувьсан өөрчлөгдөж, төв болон зүүн Азийн хэл болсон гэх онол байдаг аж. 

Эдгээр хэлийг үндсэн хоёр төрөл буюу Микро-Алтай, Макро-Алтай хэмээн хуваадаг байна. Микро-Алтай төрөл дотроо монгол, түрэг, тунгустик язгууртай хэмээн гурав хуваагддаг. Харин Макро-Алтай хэлэнд япон болон солонгос хэл ордог байх нь. 

Тэгвэл яагаад унаган монгол хэлтэй бол Алтай язгуурын эдгээр хэлийг сурахад амар байдаг вэ? 

  1. Өгүүлбэрийн бүтэц

Монгол хэл нь өгүүлэгч + өгүүлэхүүн + үйл үг = өгүүлбэр (Subject+Object+ Verb) гэх өгүүлбэрийн дарааллыг баримталдаг. Заримдаа бидэнд англи болон франц хэл сурахад хүндрэл гардаг нь тухайн хэлнүүд өгүүлэгч+үйл үг+өгүүлэхүүн (Subject+Verb+Object) дарааллыг баримталдаг учраас бидний төрхөөсөө ярьж өссөн өгүүлбэрийн бүтцээс тэс ондоо байдагтай холбоотой.

Жишээ нь, англи хэлний “Би сүүнд дуртай” гэх өгүүлбэрийг илэрхийлэхдээ I(Өгүүлэгч) like(үйл үг) milk (өгүүлэхүүн) гэх дарааллаар хэлдэг. Харин монгол хэлнээ (Өгүүлэгч) Би (өгүүлэхүүн) Сүүнд (үйл үг) Дуртай  гэнэ. Тэгвэл казах хэлнээ(Өгүүлэгч) Маған  (өгүүлэхүүн) сүт (үйл үг) ұнайды гэж хэлнэ.  

Солонгос хэлээр бол(Өгүүлэгч)나는(өгүүлэхүүн)우유를 (үйл үг)좋아한다 (Naneun uyuleul joh-ahanda) гэх мэтээр монгол хэлний үгийн дараалалаа ашиглан үгнүүдийг нь орлуулаад л хэлж болох нь. Гэхдээ мэдээж, бусад тийн ялгал, хамаатуулах нөхцөл гэх мэт тухайн хэлний онцлогоос хамааран өөр хэлний дүрмүүдийг сурах шаардагатай.

  1.  Ойролцоо утгатай болон ижил үгийн сан

Мөн турк болон монгол хэлэнд утга ижил, дуудлага төстэй 176 үг байдаг гэдэг. Хамгийн түгээмэл үгнүүдээс дурдвал…

Монгол 

Турк 

Сахал

Sakal

Арслан 

Aslan

Ус

Su

Барс

Pars

Алтан

Altın

Бал (зөгийн бал)

Bal 

  1. Дуудлага 

Дээр дурдсан хэл нь европ орнуудын хэлтэй харьцуулбал дуудлага болон авиа нь монгол хэлтэй ойролцоо бөгөөд чихэнд хамаагүй наалдацтай сонсогддог. Тийм болохоор хэлж сурахад хамаагүй амар байдаг байна. 

Мөн зөвхөн Алтай язгуурын хэл гэлтгүй SOV буюу(өгүүлэгч + өгүүлэхүүн + үйл үг) гэсэн дарааллыг хэргэлдэг хэлнүүд болох 

  • Перс 

  • Төвд 

  • Непал

  • Санскрит ярианы хэлийг сурахад бидэнд илүү дөхөм байдаг аж. 

Харин эсээгээрээ та аль хэдийн  SVO (өгүүлэгч + өгүүлэхүүн + үйл үг ) дарааллыг ашигладаг хэл(жишээ нь, Англи хэл) мэддэг бол дараах хэлийг сурахад илүү амар байх нь. 

  • Франц 

  • Итали 

  • Испани 

  • Португал 

Учир нь эдгээр хэл Индо-Европ гэсэн нэг язгуурт хамаарагддаг ба төстэй утгатай олон үг бий.

Орчуулсан: Г.Энхмөнхжамц

Эх сурвалжууд:

britannica.com

Journal of International Social Research

www.sciencedirect.com

oxfordre.com

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
2
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\13.214.178.181
Өгүүлэгдэхүүн= үйлийн эзэн (subject) Өгүүлэхүүн= үйл үг (verb) Тусагдахуун = үйлд өртөж буй гишүүн (object)
ЗОЧИН\13.214.178.181
Өгүүлэгдэхүүн= үйлийн эзэн (subject) Өгүүлэхүүн= үйл үг (verb) Тусагдахуун = үйлд өртөж буй гишүүн (object)
ЗОЧИН\54.251.160.55
Хэрэгтэй мэдээлэл байна.