Өнгөрсөн 11 дүгээр сарын 27-нд Сирийн босогчид 2020 оноос хойш анх удаагаа өргөн хэмжээний довтолгоо эхлүүллээ.
“Эрх чөлөөт Сирийн арми”, “Хайят Тахрир аш-Шам” бүлэглэлийн дайчид Алеппо хотын төв хэсгийг эзэлж, баруун дүүргүүдийн 40 хувийг хяналтдаа оруулаад байна.
Босогчид цахим сүлжээнд хотыг бараг эзэлж байгаа бичлэг, зургаа идэвхтэй оруулж байна.
Тэд хотын захиргаа болон төрийн хэд хэдэн байгууллага, Цагдаагийн газрын барилгыг эзлэн авчээ.
Шоронд байсан хоригдлуудыг суллаж, эгнээндээ элсүүлж байгаа гэнэ.
Алеппод Башар Асадын ах агсан Басилийн хөшөөг нурааж, ерөнхийлөгч Асадын зургийг шатааж байгаа юм.
Сирийн арми хотыг буцаан авахаар оролдож байгаа ч амжилт олохгүй байна.
Алеппо хот 3,8 сая хүн амтай, Сирийн аж үйлдвэрлэлийн 50 хувь нь энэ хотод байдаг ажээ.