UBLife Logo
Дэлхий

Өмнөд Солонгос: Орчин үе дэх эртний мухар сүсэг, уламжлал

Өмнөд Солонгос: Орчин үе дэх эртний мухар сүсэг, уламжлал

Орчин үеийн БНСУ бол өндөр технологи, инноваци, асар хурдтай хөгжил дэвшил. Гэхдээ шинжлэх ухааны ололт, амжилт, орчин үеийн амьдралын хэв маягтай зэрэгцэн, хүн амын 70 хувь нь эртний мухар сүсэгт итгэсэн хэвээр байдаг. Энэ итгэл нь тэдний өдөр тутмын амьдрал, зуршил, үйл, чухал шийдвэрт ч нөлөөлдөг байна.

4-ийн тоо болон үхэл

БНСУ-д дөрвийн тоо үхэл гэсэн үгтэй холбогддог. Учир нь 4 гэдэг тоо (사) үхэл гэсэн үгтэй дуудлага ижил. Эмнэлэг, оффис, орон сууцанд дөрвийн тооны оронд F гэж бисэн байх нь олонтаа. Жишээ нь, лифтэнд дөрвөн давхрыг 3F гэж тэмдэглэсэн байдаг байна.

Үүдний дэргэд толь бүү тавь

Солонгост та айлд зочлоод орох хаалганы өмнө толь олж харахгүй. Яагаад гэвэл гэрт нь ирсэн аз ёндоо толинд ойгоод буцаад гараад явчихна гэж үздэг.

Улаан бэх – гай зовлон

Талийгаачдын нэрийг улаан бэхээр бичдэг байсан үе хэдийн өнгөрсөн ч олон хүний ухамсарт энэ нь үхлийн тэмдэгтэй ижил хэвээр хоногшин үлджээ. Хорон сүнсийг зайлуулахын тулд улаан бэхээр тэмдэглэдэг байсан хэрэг. Хэрэв энх тунх хүний, ялангуяа ахмад хүний нэрийг улаанаар бичвэл ёстой муу ёр гэдэг нь болно.

Гахай зүүдэлбэл...

Гахай бол Солонгост эд баялаг, тансаг байдлын бэлгэ тэмдэг. Хэрэв хүн гахай зүүдэлбэл сайн зүйл. Ийм зүүд зүүдэлсэн бол маргааш нь сэрээд л сугалаа худалдан авдаг, бизнес эхлүүлж, санхүүгийн чухал шийдвэр гаргадаг байлаа.

Шөнө шүгэлдэж болохгүй

Шөнө шүгэлдвэл могой, сүнс ирнэ гэж үздэг. Эрт үеэс л харанхуй болсон хойно исгэрэхийг цээрлэдэг байв.

Шалгалтын өмнө үсээ засуулах

Оюутнуудын дунд шалгалтын өмнө үсээ засуулж болохгүй гэсэн сүсэг ихэд тархсан. Үсээ тайрахдаа аз хийморьтойгоо цуг хайчилж, эрдэм мэдлэгээ алдана гэж үздэг.

Босгон дээр гишгэж болохгүй

Энэ мухар сүсэг бол Монголын Их гүрэнд эзлэгдэж байх үеэс Солонгост үлдэж хоцорчээ. Босгыг үхэгсдийн ертөнцийн хязгаар гэж үздэг тул шиүгэвэл амьдралд азгүй явдал тохиолдоно гэдэг байна.

Сэнс ба үхэл

Орчин үеийн мухар сүсгийн нэг. Хэчнээн халуун байсан ч хаалттай өрөөнд сэнс ажиллуулж болохгүй. Тийм зүүд зүүдэлбэл үхэлд хүрэх аюултай. Шинжлэх ухааны баталгаа байхгүй ч ямар ч гэсэн сэнсэнд тодорхой хугацааны дараа унтардаг төхөөрөмж хийдэг болжээ.

Оймс – муу ёрын бэлэг

Хэн нэгэнд оймс бэлэглэх нь “яваад өгөөч” гэсэн далд утгатай гэж үздэг байна. Ялангуяа хайр сэтгэлийн холбоотой байсан нэгэндээ оймс бэлэглэвэл сална л гэсэн үг.

Хоолны хэрэгсэл унавал

Хоол зоогийн үеэр халбага, савх газар унавал урилгагүй зочин ирэхийн дохио. Солонгосчууд тийм зочныг тун их цээрлэдэг тул халбага, сэрээ унасан газрыг угааж цэвэрлэдэг ажээ.

Шүд зүүдлэх...

Шүд унах, өвдөх зүүд том аюул, гарз ирэхийг зөгнөнө. Ихэнх тохиолдолд ойр дотнын хүнээ алдах, амьдралд гунигт үйл явдал ирэхтэй холбогддог.

Гутал бэлэглэх...

Хүнд гутал бэлэглэвэл тэр хүн таны амьдралаас алга болох уршигтай. Үүнээс сэргийлэхийн тулд гутал авсан хүн задгай мөнгө хариуд нь өгч, худалдаж авч байгаа мэт дүрслэн, сүнсийг хуурдаг байна.

Хөлөө бүү дэвсэл

Солонгосчууд хүний хөлөнд амжилт, аз жаргал оршдог гэж үздэг. Хэрэв хөлөө дэвслээд байвал аз ёндоогоо арилгаж байгаатай адил.

Болзооны зоог

Болзоонд хайрттайгаа явж, хоолонд орох боллоо. Харин та түүнийг хэзээ ч бүү тахианы далавчаар дайлаарай. Учир нь хайрт чинь өөр хүн рүү нисээд явчихна шүү.

Эрвээхэйд хүрэх...

Эрвээхэйний далавч дээр хортой тоос байдаг, хүрвэл сохорно гэж олон зууны турш үзэж иржээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.