UBLife Logo
Амьдралын дүрэм

Таны амьдралыг тааж хэлсэн Марк Твений эшлэлүүд

Таны амьдралыг тааж хэлсэн Марк Твений эшлэлүүд

Америкийн алдартай зохиолч Марк Твен 1835 оны 11 дүгээр сарын 30-нд Миссури мужид төржээ. Тэрээр хошин шогийн мэдрэмжээрээ алдартай хүн байв. Хэдий хэд хоног хоцорсон ч гэсэн түүний хурц, ухаалаг эшлэлүүдийг толилуулъя. Яг таны амьдралд тохиолддог зүйлс, явдлыг яг хэлж байжээ, эрт дээр тэр цагт.

Ингээд эхлэх үү?

“Алдаагаа үнэнч шударгаар үргэлж хүлээж бай. Энэ нь танай дарга нарын анхаарлыг сулруулж, танд шинэ алдаа гаргах боломж олгоно”

“Хэрэв шар үст дээгүүр албан тушаалтай бол түүний үсийг алтлаг гэж нэрлэдэг”

“Сонгодог” зохиол гэдэг бол бүгд магтдаг ч, хэн ч уншдаггүй зохиолыг хэлнэ”

“Хэрэв өлсгөлөн нохойнд хоол өгөөд тэжээвэл тэр хэзээ ч чам руу дайрахгүй. Үүнд л хүн, нохой хоёрын зарчмын ялгаа оршино”

“Банк гэж юу вэ? Энэ бол нартай өдөр чамд шүхэр зээлдүүлээд яг бороо ороод эхлэнгүүт буцаагаад авчихдаг хүнийг хэлнэ”

“Зөгий тэнэгүүдийг хаздаг гэж ярьдаг. Би үүнд итгэдэггүй. Яагаад гэвэл би маш олон удаа туршиж үзсэн, намайг ер хазаагүй шүү”

“Нохойны зодоон үзэхдээ дотроо сул нохойг нь дэмж. Энэ бол таны хүн чанар. Гэхдээ хүчтэйд нь бооцоогоо тавь. Энэ бол таны бизнес”

“Хэрэв байгуулсан гавьяагаар нь диваажинд хүлээн авдаг байсан бол таныг биш нохойг чинь диваажинд авах байлаа”

“Чимээгүй суугаад тэнэг гэгдсэн нь ам нээгээд тэнэг гэдгээ баталснаас дээр”

“Эргэлзэж байвал үнэнийг л хэл”

“Эрүүл мэндээ хамгаалах цорын ганц арга бол хүсэхгүй байгаа зүйлээ идэж, дургүй зүйлээ ууж, таалагддаггүй зүйлээ хийх явдал юм”

“Биднийг үхэхэд авсчин хүртэл харамсахаар амьдарцгаая”

“Сайн хүмүүжил гэдэг нь өөрийгөө их бодож, өрөөлийг огт тоодоггүйгээ хэр нууж чаддагаар хэмжигддэг”

“Эрүүл мэндийн тухай ном уншихдаа болгоомжтой бай. Хэвлэлийн ганц алдаа таныг үхэлд хүргэж болно”

“Нөхөрлөл гэдэг бол маш сайхан, гэгээн мэдрэмж. Хэрэв та мөнгө зээлэх гэж оролдохгүй л бол энэ мэдрэмж амьдралын турш үргэлжилнэ”

“Тамхинаас гарах амархан. Би мянган удаа гарч байлаа”

“Өөрөө зовлон үзсэн хүн л бусдыг тайтгаруулж чаддаг”

“Нөгөөдөр хийж болох ажлыг маргааш гэж бүү хойш тавь”

“Бүх амьтнаас хамгийн харгис нь хүн. Хүн л таашаал авахын тулд бусдыг зовоож чаддаг”

“Хэн ч чамайг харахгүй байгаа мэт бүжиглэж, хэн ч чамайг сонсоогүй мэт дуул. Хэн ч чамайг хууран мэхлээгүй юм шиг хайрлаж дурла. Энэ дэлхий диваажин мэт амьдар”

“Тэнэг хүнтэй хэзээ ч бүү марга. Хэрэв маргалдвал та тэдний түвшинд хүртэл унана. Харин тэнд тэд туршлагаараа таныг нам дарна”

“Миний ном ус мэт, харин агуу суутнуудын зохиол дарс шиг. Азаар хүн болгон ус уудаг юм”

“Дуурь үзэж байгаа тавин хүний нэг нь одоо ч дуурьд дуртай байх. Харин үлдсэн 49 нь дуурьд дуртай болж сурах гэж л үздэг юм”

“Хүний амьдрал гэж юу вэ? Эхний хагас нь сайхан үе. Үлдсэн нь тэр сайхан үеэ эргэн санагалзах дурсамж юм”

“Мөнгө зээлэх ямар ч шалтгаангүй гэдгээ баталж байж мөнгө зээлдэг газрыг банк гэнэ”

“Алх барьсан хүнд бүх юм хадаас шиг харагддаг”

“Ямар ч хүний амьдралд нэг удаа том аз ирж, хаалга тогшдог. Харин ихэнх нь уушны газар ууж суугаад тогшихыг сонсохгүй өнгөрүүлдэг”

“Хэн ч инээгээгүй онигоогоо дахин тайлбарлаж байгаа хүн хамгийн өрөвдөлтэй”

“Ер нь би саятнуудад дургүй. Гэхдээ намайг саятан бол гэх юм бол...”

“Америкчуудыг газар зүйн ойлголттой болог гээд Бурхан дайныг бүтээжээ”

“Жинхэнэ сайхан сэтгэлийг сохор хүн харж, дүлий хүн ч сонсож чаддаг”

“Хэрэв чамд мөнгө хэрэгтэй бол гаднын хүмүүс дээр оч. Хэрэв чамд зөвлөгөө хэрэгтэй бол найзууд дээрээ оч. Хэрэв чамд юу ч хэрэггүй бол гэрийнхэн дээрээ оч”

“Бурхан эхлээд сармагчныг бүтээсэн ч амжилттай болоогүй тул хүнийг бүтээжээ. Бүр амжилтгүй болсон тул цаашид туршлага хийхээс татгалзсан байна”

“Хэрэв хүн болгон ижилхэн сэтгэдэг байсан бол хэн ч морины уралдаан дээр бооцоо тавихгүй байлаа”

“Бороо оруулаач гэж мөргөж залбирахаасаа өмнө цаг агаарын мэдээ харж бай”

“Адам, Ева хоёрт ярих сэдэвгүй хэцүү байсан байх. Муулах хүн ч байхгүй”

“Замбараагүй уулт, “нөхөрсөг” зодооны шалтаг болж хувирдгаараа Шинэ жил сайн баяр шүү”

“Хүүхэд болон тэнэг хүн л үнэнийг хэлдэг гэж эртний мэргэд сургажээ. Үүнээс насанд хүрэгчид, ухаантнууд хэзээ ч үнэнийг хэлдэггүй гэсэн дүгнэлт хийж болно”

“80 настай төрөөд залуужсаар 18 настай болдог сон бол амьдрал их аз жаргалтай байх байлаа”

“Хэрэв диваажинд тамхи татаж болдоггүй юм бол надад таарахгүй газар байна”

“Худалдаж авсан тарвас, хулгайлсан тарвас хоёрын амтыг би мэднэ. Аль нь илүү амттайг хашир туршлагатай хүмүүс сайн мэддэг”

“Сайн эшлэлд үг бага, утга их байх ёстой”

“Сайн ном уншдаггүй хүн уншиж чаддаггүй хүн хоёрын хооронд ялгаа байхгүй”

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.