UBLife Logo
Ном

Харри Поттер цувралын Снейпийн дүрийг Паапа Эссиеду бүтээнэ

Харри Поттер цувралын Снейпийн дүрийг Паапа Эссиеду бүтээнэ

“I May Destroy You“, “Black Mirror“ кинонуудад дүр бүтээж байсан Английн жүжигчин Паапа Эссиеду HBO-ийн гаргахаар ажиллаж буй “Harry Potter“ цувралд дүр бүтээхээр яригдаж байна.

Гэхдээ энгийн нэг дүр биш шүү, харин жүжигчин Алан Рикманы бүтээж, дэлхий даяар хэдэн сая фэнүүдийг өөртөө татаж чадсан профессор Снейпийн дүрд яригдаж байгаа гэнэ.

Тус цувралд жүжигчин Марк Райлэнс Альбус Дамблдорын дүрийг бүтээхээр болсон нь тодорхой болоод байгаа юм. Ийнхүү цувралын хоёр жүжигчин зарлагдсанаар цаашид бусад жүжигчдийн нэрс мөн гарах цаг ойртсоор байна.

Нийт долоон бүлэг хийгдэхээр төлөвлөгдөж байгаа гэх бөгөөд цоо шинэ жүжигчидтэйгээр, түүх нь тэр чигтээ номын үйл явдалтай уягдаж өрнөх гэнэ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
1
0
1
0
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\54.251.205.234
ЛАЛАР ЮМАА ХХА ЭНЭ АНГЛИЧУУД БҮҮР СҮЙРЧ ГҮЙЦЭЖ БАЙГАА ЛАЛАРУУД БАЙНА ШТ
ЗОЧИН\18.143.182.223
Ёоо миний хамгийн хайртай дүрийг яаж байгаам бол оо
ЗОЧИН\13.214.199.93
Уг нь сайхан л ах байна харах тусам болчихмоор ч юм шиг шинэ краш ч юм шиг.