UBLife Logo
Хөгжим

Снупп Дог охиндоо хуримаар нь сая доллар бэлэглэжээ

Снупп Дог охиндоо хуримаар нь сая доллар бэлэглэжээ

АНУ-ын рэп дуучин Снуп Догг “2024 оны шилдэг аав” шагналд нэр дэвшихүйц зүйл хийжээ. Тэрээр отгон охиндоо хуримын бэлэг болгон нэг сая ам.доллар бэлэглэсэн байна.

Түүний охин, 25 настай Кори Бродус 2018 оноос хойш үерхсэн Уэйн Дьюстэйгээ гэрлэж байгаа юм. Тэд 2022 онд сүй тавьсан. Харамсалтай нь Кори энэ жил эрүүл мэндийн байдлын улмаас хуримын ёслолоо хийж чадаагүй, хойшлуулсан.

Гэхдээ баримтат кинонд зураг авхуулж амжсан. Кори хуримын даашинзаа өмсөөд “Гэрлэнэ, хурим хийнэ гэдэгтээ маш их баяртай байгаа ч хүмүүсийн анхаарлын төвд орохоос айж байна. Би өөрийгөө тарган гээд дандаа л өргөн том хувцас өмсдөг байсан” гээд нулимс дуслуулж байсан юм.

Харин Догг “Тиймээ, сая доллар бэлэглэсэн. Гэхдээ тэр бэлгээ нээж амжаагүй байгаа. Би охиндоо “Хэрэв би хурим хийсэн бол 100 доллараар хийгээд үлдсэн 900-г нь далд хийх байсан” гэж зөвлөсөн” гэжээ.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\18.139.160.112
Hurgen bol Happy haha