Сурагчдын амралт эхэлж, иргэд хүүхдүүдтэйгээ агаарт гарч амрах боломжийг хайж байна. НИТХ болон НЗДТГ хамтран иргэдийг цэвэр агаарт цагийг ая тухтай өнгөрөөх амралт, жуулчны баазууд руу хүргэх нийтийн тээврийн тусгай маршрут гаргах талаар олон нийтийн дунд цахимаар санал асуулга явуулсан. Санал асуулгад оролцсон иргэдийн дийлэнх нь Тэрэлж болон Скай ресорт руу гэр бүлээрээ агаарт гарах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Иймд арванхоёрдугаар сарын 21-нээс эхлэн доорх цагийн хуваарийн дагуу "Сүхбаатарын талбай - Скай ресорт", "Офицеруудын ордон - Тэрэлж" чиглэлд нэмэлт автобус үйлчилж эхэллээ.
Тэрэлж рүү том хүн 2300, хүүхэд 1200 төгрөгөөр зорчих бол Скай ресорт цанын бааз руу том хүн 1000, хүүхэд 500 төгрөгөөр зорчих юм. Цанын бааз өдөр бүр 10-22 цагийн хооронд ажиллана.