Жил бүр дэлхийн 10 гаруй улсад оны төгсгөл болон ирэх жилийн эхний улиралд багтан хэвлэгдэн гардаг, улирч байгаа оныг дүгнэж, ирэх оны дэлхий дахины үйл явдал, амьдралын дүр зургийг тодорхойлдог "Turning Points" - Global Agenda сэтгүүлийг заавал унших 10 шалтгааныг уншигч танд хүргэе.
1. Дэлхийн шилдэг хэвлэл The New York Times-тай хамтран гаргадаг
Дэлхийн хамгийн алдартай хэвлэлүүдийн нэг The New York Times-ийг мэдэхгүй хүн ховор биз ээ. "Гэрэг” сэтгүүл нь The New York Times-тай хамтарсан шилдэг нийтлэл, сонирхолтой агуулгаар дүүрэн "Turning Points" - Global Agenda тусгай дугаарыг 5 дахь жилдээ эрхлэн гаргаж байна.
2. Зөвхөн "Turning Points"-с л унших монголын шилдэг сэтгэгчдийн ховорхон эсээ
Олон улсад танигдсан, нөлөө бүхий сэтгэгч эрхмүүдийн дэлхий ертөнц, бидний амьдрал, ирэх онд болон түүнээс цааш хэрхэхийг төсөөлсөн содон өнцөг бүхий ховорхон эсээнүүдийг зөвхөн "Гэрэг - Turning Points" албан ёсны эрхтэй хамтарсан дугаараас л унших боломжтой.
3. Мэргэжлийн редакцын бэлтгэсэн мэдрэмжээр дүүрэн нийтлэлүүд
Жил бүрийн дугаарт “Гэрэг” сэтгүүлийн редакцын бэлтгэсэн Монголын амьдрал, үйл явдлын сонирхолтой тойм, амттай сурвалжилга, содон ярилцлагууд багтсан байдаг нь сэтгүүлийг уншигчид шимтэн унших, бүр урьдчилан захиалах бас нэгэн том шалтгаан болдог аж.
4. Энэ цагийн дэлхийн шилдгүүд хариулт өгөх 5 дахь дугаарын гол сэдэв
Бид бүгдэд хамаатай, нэн чухал нэг асуултад улстөрч, уран бүтээлч, дипломат, эрдэмтэн судлаачид, өнөө цагийн хамгийн хүчирхэг дүрүүд хариулт өгөх болно.
2025: Бидний хамгийн дутуу үнэлдэг зүйл юу вэ?
Энэ жилийн чухал сэдэв бол бидний амьдралдаа дутуу үнэлдэг зүйлсийн талаарх хэлэлцүүлэг. Дэлхий дахины экспертүүд хөгжим, хоол, этик, бидний харилцаа гэхчлэн өнөөдрийг хүртэл хүн төрөлхтний үл анзаарч ирсэн хэдий ч нэн чухал зүйлсийн талаар өгүүлнэ.
Өнгөрсөн дугааруудад:
2024: Таны хамгийн үнэтэй хөрөнгө юу вэ?
2023: Бид яагаад түүх өгүүлдэг вэ?
2022: Ирээдүйд ажил гэж юуг хэлэх вэ?
2021: Ямар үед дүрэм зөрчих хэрэгтэй вэ?
5. Дэлхийн сэдэв, дэлхийн хүмүүс
2025 оны дугаарын нийтлэлчдээр нобелийн шагналтнаас эхлээд, дэлхийн уран бүтээлчид, уран зохиолын шилдгүүд, бизнесийн салбарын удирдлагууд, нийгмийн идэвхтнүүд, шинжлэх ухааны чиглэлийнхэн хүртэл бүх салбарыг хамарсан эрхмүүд сонгогджээ.
Мөн Нетфликс-ийн хамтран үүсгэн байгуулагч Тед Сарандос, хүн ам зүйч Женнифер Д. Скубба нарын амттай ярилцлагууд энд дугаарт багтсан байна.
6. Хэзээ ч уйдамгүй уламжлал болсон булангууд
"Гэрэг - Turning Points" албан ёсны эрхтэй хамтарсан сэтгүүлийн уламжлал болсон хэд хэдэн булан бий. Улирах онд олны хүртээл болсон бүтээлүүдээс сорчлон сонгосон “онцлох ном, кино, хөгжим” булан, өнгөрснөө дүгнэх “оны гэрэл зургууд” булан, хүмүүний эгэл түүхийг хуваалцах “Human of UB” зэрэг булангууд таныг хэзээ ч уйдаахгүй гэдэгт итгэлтэй байна.
7. "Хиймэл оюун дэлхийн эдийн засгийг орвонгоор нь өөрчлөх үү?”
Мэдээж хэрэг энэ удаагийн дугаарт дэлхий нийтийн ярианы гол сэдэв болоод буй хиймэл оюун ухааныг ч марталгүй онцолжээ. Үнэхээр хиймэл оюун дэлхийн эдийн засгийг орвонгоор нь өөрчилж чадах хүчтэй болов уу?
8. Бүгдэд хүртээмжтэй баялаг агуулга
"Turning Points" - Global Agenda тусгай дугаар хүн бүхэнд хамааралтай, бүгдэд хүртээмжтэй сонирхолтой нийтлэлүүдээр дүүрэн, баялаг агуулгатай тул сэтгүүлийн уншигчид харьцангуй олон талт хүрээлэл байдгаараа онцлог. Оюутан, залуус, бизнес эрхлэгчид, шийдвэр гаргагчид зэрэг ажлын байр, карьер үл харгалзан чанартай, сонирхолтой агуулгыг шимтэн уншдаг, дэлхий дахины үйл явдал, үзэгдлийн учир шалтгааныг эргэцүүлэн боддог, шинийг эрэлхийлэгчид сонгон уншдаг.
9. Улирах оноо дүгнэж, ирэх жилд таныг хөтлөх хөтөч
"Turning Points" нь улирах оноо дүгнэж, ирэх жилээ зурагладгийн хувьд агуулга нь жилдээ хуучиршгүй байдаг тул айл гэр, албан байгууллагын ширээнд бүтэн жил байршиж, унших тутам эргэцүүлэлд хөтөлж байдаг давуу талтай.
10. Уншсан сэтгүүлийнхээ талаар ярилцдаг бүлэг байдаг гэдгийг мэдэх үү?
Сэтгүүлээ хэвлүүлсний дараа “Уншигчдын уулзалт” хийдэг тогтсон уламжлалтай бөгөөд аливаа нийтлэл, сурвалжилга болон сэтгүүл бүхэлдээ хэрхэн бүтсэн, ямар замыг туулсан зэргээ уншигчидтайгаа нээлттэй ярилцдаг нь халуун дотно уур амьсгал төрүүлдэг. Мөн энэ жилийн хувьд нийтлэл бүтэх үйл явцын Vlog бэлтгэж хуваалцахаар бэлтгэж байна.
"Turning Points" - Global Agenda 5 дахь тусгай дугаарын үндсэн захиалга эхэлсэн байна. Сэтгүүлийн үндсэн захиалгын үнэ 40.000 төгрөг ба та ЭНД дарж сэтгүүлээ захиалаарай.