Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Танд нэг л өөрийг мэдрүүлэх Өмнөд Солонгосын 10 "халуухан" кино


Энэ удаа та бүхэндээ "Mensxp" сайт дээр гарсан нэгэн сонирхолтой кино жагсаалтыг хүргэж байна. Эротик кино гэдэг зөвхөн хос хоёрын хэрхэн нэг нэгнээ мэдэрч байгааг харуулахаас гадна маш олон зүйлээр хүний сэтгэлийг хөдөлгөж, өөр мэдрэмж төрүүлж байдаг. Маш таагүй сценээр ч танд мартагдашгүй дурсамж үлдээж болох тийм онцгой кинонуудыг санал болгож байна.


1. A Good Lawyer's Wife (2003)

Тус кино хүсэл тачаал, мөнгө, шунал болон хууралт зэргийг нууж хаах зүйлгүй харуулдаг. Нэг нэгнээ бүрэн мэдэрч чадахаа байсан хос өөр зүйлсээс мэдрэмж эрж, эцэст нь энэ бүхэн тэднийг хэрхэн сүйрүүлэхийг эндээс үзэх боломжтой.

2. The Isle (2000)

Найруулагч Ким Ки Дукын мартагдашгүй бүтээл. Энэ бол таны өмнө нь тэр болгон үзэж, харж байгаагүй тийм хайр дурлалыг өгүүлэх өвөрмөц мэдрэмжээр дүүрэн кино юм. Загасны дэгээтэй хэсгүүд нь танд харахын аргагүй хэцүү мэдрэмж төрүүлж ч мэдэх юм.

3. A Frozen Flower (2008)

Түүхэн сэдэвт тус бүтээл хэд хэдэн шагналын эзэн болж байв. Нэгэн хаан өөрийн бие хамгаалагч бас амрагаа эхнэрийг нь жирэмслүүлэхийг хүсэх бөгөөд эцэстээ түүний хатан болон амраг нэг нэгэндээ сэтгэлтэй болж орхисноор бүх зүйл хэцүү байдлаар эргэх болно.

4. The Housemaid (2010)

Баян эр жирэмсэн эхнэрээ асруулж, гэрийн ажил хийлгэхээр нэгэн үйлчлэгчийг хөлслөх ба өдөж хоргоосоор өөртөө ч татаж орхидог. Гэхдээ киноны төгсгөлд гарах эргэлт таныг гайхшруулж, тэр мэдрэмж арилахгүй удна гэдэгт итгэлтэй байна.

5. The Taste of Money (2012)

Баян тансаг амьдралтай гэр бүлүүдийн нууц амьдралыг дэлгэн олны анхаарлыг татсан тус бүтээл мөнгө, шунал, амбиц болон хүсэл тачаалыг тодоор харуулж, ихээхэн шуугиан тарьж байсан юм.

6. Obsessed (2014)

Дайны баатар эр нэр нөлөө бүхий хүний эхнэрт сэтгэл алдарч, бүх зүйл хяналтаас гаран нууж хаахын аргагүй байдалд хүрнэ.

7. The Scarlet Letter (2004)

Киноны зарим хэсгүүд "Солонгос киноны түүхэнд хамгийн шоконд оруулсан хэсэг" хэмээн олны дунд алдаршсан байдаг бөгөөд тус киног тойрсон маш олон шуугиан, золгүй явдал байдаг. 

8. B.E.D (2012)

Гурван хүний хоорондох харилцааг харуулсан бүтээл. Өөр хоорондоо амьдрал, дур хүслээр холбогдсон тус гурван хүнээр маш олон зүйлийг харуулах болно.

9. Natalie (2010)

Романтик, нууцлаг, триллер төрлийн тус кинонд барималч эр болон түүний модель болсон үзэсгэлэнт бүсгүй, бүсгүйг үргэлж харуулдаж дагасаар ирсэн залуу гурвын түүхийг өгүүлэх бөгөөд 10 жилийн дараа хоёр эр тэр үед болсон үйл явдлыг дурсаж буйгаар гарах болно.

10. Lies (1999)

38 настай эр, 18 настай ахлах сургуулийн сурагч хоёрын хоорондох садомазохист харилцааг харуулсан бүтээл. Тус киноны зохиолыг бичсэн хүн хэдэн сар хоригдсон бөгөөд ном нь хэвлэгдсэний дараа хориглогдсон байдаг.

Эх сурвалж: Mensxp

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
3 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
Өчигдөр
Роберт Паттинсон, Сүки Уотерхаус нар анхны хүүхдээ өлгийдөн авлаа
санал болгох
1
1 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
3 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
6 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
3
0
0
1
1
2

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.