Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

91 настай "Лена эмээ" дэлхийн 30 гаруй улсаар ГАНЦААРАА аялжээ


Хөл хорионы улмаас дэлхий нийтээр аяллаас татгалзахыг уриалж байгаа ч хүссэн зүгтээ сэтгэл амар аялдаг байсан сайхан цагийг дурсаж яагаад болохгүй гэж? ОХУ-ын Сибирийн иргэн "Лена эмээ" гэх нэрээр танигдсан 91 настай Элена Эркова ОХУ-ын захын бүсүүдээс эхлээд дэлхийн олон улсаар ганцаараа аялжээ. Тэр анх 40 настайдаа буюу 1970-аад онд Польш, Прага, Германаар аялж, хожим заавал ОХУ-ын нийт бүсээр болон дэлхийгээр аялна гэж шийджээ. Лена эмээ аяллынхаа гэрэл зургуудыг фэйсбүүктээ хуваалцсаныг сонирхоцгооё. 

1. Тува

2. Герман

  3. Монгол 

 4. Энэтхэг 

6. Итали

Лена эмээ цэцэг болон нэхмэл заран мөнгөө цуглуулдаг байжээ. Ийн аяллынхаа зардлыг олдог байсан бөгөөд "Дэлхийг үзэхэд бидний төсөөлдөг шиг тийм ч их мөнгө хэрэггүй. Тэглээ ч би их иддэггүй" гэж хошигнон фэйсбүүктээ бичжээ. Лена эмээ 2019 онд хорт хавдрын улмаас нас барсан юм. Түүний инстаграм, юүтүб хуудас устсан ч фэйсбүүкийг нь түүний дурсгал болгон хүүхдүүд нь үлдээжээ.

7. Испани 

"Зарим улсад очиход хүүхдүүдийн маань найзууд, фэйсбүүкийн танилууд маань тусалж дэмжиж байсан. Маш их талархмаар" гэж тэр хуучилжээ.

8. Истанбул

9. Танзани 

10. Ази тивийн төв бүс

 11.  ОХУ, Москва 

 12. Тайланд 

 13. Новосибирск, ОХУ   

 14. Мьянмар 

15. ОХУ-Европын зааг бүс

16. Израиль

 17. Европт

Лена эмээгийн бусад гэрэл зургуудыг хаягаас нь үзээрэй. 


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
11 цагийн өмнө
“Miss AI” цахим тэмцээн $20000 шагналтай
2
Уржигдар
Жирийн элбэнх Япон орныг хоосруулах шахсан түүх
3
3 өдрийн өмнө
Фото: Дубай усанд автлаа
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.