UBLife Logo
Newsfeed

Яах вэ | Далд хэлбэрийн сэтгэл гутралын 13 шинж тэмдэг

Г.Сүрэн
Г.Сүрэн
Яах вэ | Далд хэлбэрийн сэтгэл гутралын 13 шинж тэмдэг

Удаан хугацаагаар сэтгэл санаа тавгүйрхэх, ганцаардах, буруу зуршилд автах нь хүний бие махбод болон сэтгэл зүйд далд өвчлөлийг бий болгодог. Ингэснээр сэтгэлээр унаж, харилцаа муудаж, ажлын бүтээмж, сурлагын идэвх ч буурдаг болохыг сэтгэл судлаачид тогтоосон нь бий. Танд доорх 13 шинжээс дор хаяж 5 нь илэрч, өдөр тутмын амьдралд тань байнга давтагддаг бол сэтгэл санаа, амьдралын хэв маягтаа анхаарал тавих цаг болсон гэсэн үг юм. Мөн ойр дотны хүмүүст тань доорх шинжүүд илэрдэг бол цаг гарган ярилцаж, ойлгохыг хичээгээрэй. 

1. Юмсыг бодит байдлаас өөрөөр төсөөлөн, ургуулан бодох дуртай.

Хүний төсөөлөн бодох чадвар бүтээлч байдалтай холбоотой. Гэсэн ч үргэлж аливааг бодит бусаар хүлээн авч, тархиндаа зурагласнаар удаан хугацааны дараа "төсөөлсөн бодит байдал"-даа итгэхийг хүсч, сэтгэлээ төөрөлдүүлэх аюултай юм. Суут зураач, уран бүтээлч нарыг ч амьд ахуй цаг үед нь "бусдаас өөр, гаж" хэмээн хүлээн авдаг байсан шүү дээ. 

2. Бүх зүйлээс утга учир хайдаг.

Хүн бүхэн өөрийн амьдралдаа зорилго тавьж, түүнийхээ төлөө тэмцдэг ч сэтгэл гутралд орсон хүмүүс өөрийн эрхгүй аливаа зүйлээс үүрэг зориулалт, утга учир хайдаг. Тэд амьдралын утга учир, хүмүүсийн сэтгэл зүрх үнэн эсэхийг бодон тархиа гашилгасаар нэг л мэдэхэд энэ нь зуршил болдог аж. 

3. Чимээгүй уйлдаг.

Зовлон бэрхшээлтэй цаг үедээ бусдыг туслаасай, хайрлаасай гэж хүсдэг төрөлхийн мэдрэмж хүнд байдаг. Харин удаан хугацаагаар хямарсан хүмүүс нэгэнт бусдаас тусламж гуйлаа гээд онц өөрчлөлт гарахгүй гэдэгт итгэн, зөвхөн өөртөө шаналсаар байдаг. Тэд бусдад нулимсаа үзүүлэхээс ичдэггүй ч хэнд ч харагдахгүй уйлах нь дээр гэж боддог. 

4. Юу мэдэрч байгаагаа хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй. 

Тэд үргэлж нэг зүйлийн тухай бодож, үгүйлж байдаг ч түүнийгээ өөртөө нарийн тодорхойлж чаддаггүй тул өөрийнхөө сул дорой гэдгийг мэдрэхийг хүсдэггүй. Энэ нь өөртэйгөө илэн далангүй ярилцдаггүй, сэтгэлээ хуваалцах хүнгүй зэргээс үүддэг. 

5. Үхэл, амьдралын тухай үргэлж боддог.

Удаан хугацаанд сөрөг мэдрэмжид автах үед бие махбод хариу үйлдэл үзүүлэн “хямарч байна” гэсэн дохиог илгээдэг. Улмаар толгой өвдөх, гэдэс базлах зэрэг шинж илэрнэ. Далд сэтгэл гутралд орсон хүн “Үхэх, амьдрахад ялгаа байна уу?” гэж боддог ч үнэндээ амьдрахыг хүсэж буйгаа мэдэрсээр байдаг. Тиймээс ямар нэгэн өөрчлөлт хийхийг хүссэн ч түүнийгээ хараахан олоогүй байдаг. 

6. Эрүүл бус хооллодог

Сэтгэл гутралын хүнд байдалд орсон хүний хооллох зуршил ч өөрчлөгддөг. Ходоод өвдөх, гэдэс базлах мэдрэмж үргэлж төрнө. Хоолны дуршил буурч, турж, эрч хүчгүй болж, толгой эргэх, халуурах нь ч бий. Хэт их хооллох, эсвэл огт хоолны дуршилгүй болох аюултай. 

7. Хангалттай нойр авч чаддаггүй.

Өдөр бүр нэг цагт унтах, босох гэдэг маш хүнд санагдана. Орой үдшээр нойр сэргэж, амьдралын тухай эргэцүүлнэ. Өглөөд босоход маш их ядарсан, хангалттай амарч чадаагүй мэт санагдана. 

8. Цаг үргэлж ганцаардлыг мэдэрдэг.

Хэт их гутралд орсон хүн олон хүний дунд ч ганцаардаж суудаг. Олон хүний дунд байх нь бус, өөрийгөө ойлгодог, хайрладаг хүмүүсийн дунд байх нь чухал юм. 

9. Буруу зуршилтай.

Тогтмол дасгал хийж, аялж зугаалж, сэтгэл өөдрөг явдаг хүн тэр бүр сэтгэл санаагаар хямрах нь үгүй. Эсрэгээрээ тамхи их татаж, кофе, согтууруулах ундаа хэрэглэдэг бол хүний бие өөрийн эрхгүй эдгээр бодист донтож, сэтгэл санаа ч яваандаа хямардаг байна. Тиймээс нэн яаралтай хорт зуршлаа орхиорой. 

10. Жаргалтай мэт дүр эсгэдэг.

Тэд бусдад яаж харагдах, яаж мэдрэгдэхээ сайн мэддэг. Тэд сэтгэлдээ мэдэрч буй бүхнээ таарсан хүмүүстэйгээ хуваалцах боломжгүй тул хиймэл “баг” зүүж бүх зүйл хэвийн мэт аашилдаг. Харин дотоод сэтгэлдээ улам их ганцаардан гутарч байдаг. Учир нь “Хэн ч намайг байгаагаар нь хайрлахыг хүсэхгүй” гэж боддог. Гэвч хэн нэгэн үнэхээр сэтгэлээсээ ярилцахыг хүсэхэд сэтгэл зүрх нь нээлттэй хэвээр байдгийг санах хэрэгтэй.  

11. Бусдыг гомдоох дургүй. 

Өөрөө ганцаардах тусам бусдад ч бас ийм мэдрэмж төрүүлэхээс “үхтлээ” айдаг. Тиймээс аливаа маргаан, мэтгэлцээнд өөрийгөө буруутгаж, алдааг өөртөө үүрдэг. Бүх зүйлд өөрийгөө буруутгаж, алдааг өөрөөс эрж хайна. 

12. Хүүхэд насны хар бараан дурсамжтай.

Хүүхэд насны дурсамж хүний сэтгэлд хамгийн тод үлддэг. Эцэг эх нь зодолдож, багад нь гэмтээдэг байсан хүүхэд том болоход хар бараан дурсамж нь байнга санагдсаар байдаг. Тиймээс өөрөө эцэг эх болохоос айж, дарамтад ордог. Шийдвэр гаргахаас айж, тэр цаг үеийг ахин бий болгохоос айдаг. Өнгөрсөн дурсамжаа уучилж, өөрийгөө насанд хүрсэн, бүх зүйлийг шинээр эхэлж болно гэдгийг ойлгох нь чухал юм.

13. Аливааг хүндээр тусгадаг.

Сэтгэл гутралд орсон хүн маш гомдомтгой, уцаартай, эмзэг болсон байдаг. Тиймээс багахан үг хэлэхэд гомдож, үгээр хэлэхийн аргагүй ганцаардах нь бий. Харин багахан баяр хөөртэй үйл явдалд ч хөөрөн баярлаж магадгүй. Хүн болж буй үйл явдлыг цаашид хэрхэн өрнөх бол гэсэн сониуч зан, төсөөлөн бодох чадвартай тул сэтгэл гутралд өртсөн хүн өөрийн эрхгүй цаашид болох муу зүйлсийн тухай ургуулан боддог.


Хэрэв танд дээрх шинж тэмдэгүүд илэрч байвал сэтгэл зүйгээ анхаарч, өөрийгөө хайрлахад суралцаарай. Бусдаас тусламж авч, өөрийгөө илэрхийлэх нь танд тусалж чадна. Мөн Ub.life сайтын "Сэтгэл судлал" булангаас холбогдох нийтлэлүүдийг уншихыг зөвлөж байна. Та ганцаараа биш гэдгийг санаарай.❤️❤️❤️

Эх сурвалж: Psycom.net

Illustration: Brian Rea 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
3
0
5
1
26
1
0
2

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\47.128.224.215
Bugd taaraad baihii hmm
ЗОЧИН\47.128.224.215
Bugd taaraad baihii hmm
ЗОЧИН\18.138.248.7
Үнхээр баярлалаа. Энэ надад маш том тус боллоо.Би үнхээр л сэтгэл гутралд орсон байж.
ЗОЧИН\18.138.248.7
Үнхээр баярлалаа. Энэ надад маш том тус боллоо.Би үнхээр л сэтгэл гутралд орсон байж.
ЗОЧИН\18.138.248.7
Үнхээр баярлалаа. Энэ надад маш том тус боллоо.Би үнхээр л сэтгэл гутралд орсон байж.
ЗОЧИН\18.138.248.7
Үнхээр баярлалаа. Энэ надад маш том тус боллоо.Би үнхээр л сэтгэл гутралд орсон байж.
ЗОЧИН\18.141.170.79
Үнхээр баярлалаа. Энэ надад маш том тус боллоо.Би үнхээр л сэтгэл гутралд орсон байж.
ЗОЧИН\3.0.94.113
Үнхээр баярлалаа. Энэ надад маш том тус боллоо.Би үнхээр л сэтгэл гутралд орсон байж.
ЗОЧИН\18.138.233.246
ЗОЧИН\54.179.161.173
ЗОЧИН\47.129.229.176
13aas 10ni taarch baih shig bna. ugaasaa bi uneheer gantsaardaad bna