"2025 онд үсэндээ өөрчлөлт хийхийг хүсэж байна уу? Томоохон засалтаас эхлээд жижигхэн загварын шинэчлэлт хүртэл танд урам зориг өгөх шинэхэн төрхүүд доорх нийтлэлд бий.
1. Франц охидын богино тайрмал үс
"Богино үс засалт бүх цаг үед хэзээ ч хоцрогдохгүй. Харин ч улам богино болж байна. 2024 онд “Google”-с хамгийн их хайгдсан үсний загваруудын нэг нь “Франц боб үс засалт” байлаа. Энэ загвар нь пикси буюу халимаг үснээс арай урт, чих болон эрүү хоорондын урттай байдаг. Парисын охин Эмилигээс санаа аваад үзээрэй.
2. Баавгайн бамбарууш шиг бор өнгө
Улаан болон платинум шаргал өнгө одоо ч гэсэн алдрын оргил үеэ үргэлжлүүлж байгаа ч мэргэжлийн үсчид алтан шаргал туяатай олон өнгөний хослол бүхий бор үсэнд анхаарлаа хандуулаарай гэж зөвлөж байна. Сүүлийн үед Хейли Бийбер, Тайла зэрэг алдартнууд энэхүү үсний өнгийг сонгож байгаа аж.
3. Эрүүл, гялалзсан үс
Үс сайхан харагдах нь чухал ч, үс арчилгааны брэндүүд үсний болон хуйхны эрүүл мэндийг угаас нь сайжруулахад чиглэсэн бүтээгдэхүүнүүдэд улам их анхаарал хандуулж байна. Үс өтгөрүүлэхэд туслах серумээс эхлээд нөхөн сэргээх найрлагатай шампунь, ангижруулагч хүртэл энэ давлагаа нь урт хугацааны эерэг үр дүнд хүргэнэ гэж найдаж байна.
4. Ретро долгион
Нью-Йорк хотын мэргэжилтнүүдийн хэлснээр, бигудээр ороосон том долгионтой үсний засалт энэ онд ч эрчээ алдалгүй үргэлжилсээр байна. Үнэхээр ч Сабрина Карпентер, Аддисон Рэй, Кендалл Женнер зэрэг алдартнууд сүүлийн үед том долгионтой 90-ээд оны төрхийг харуулсаар байгаа билээ.
5. Чийгтэй мэт харагдах үс
Тайлагийн “Met Gala” улаан хивсэн дээрх төрх шиг үс засалтуудыг энэ жил бид улам ихээр харах болно. Pinterest-ийн мэдээллээр “нойтон долгионтой үсний төрх” хайлт сүүлийн долоо хоногт 80 хувиар нэмэгджээ."
6. Бяцхан сүлжээснүүд
Y2K-ийн үеийг санагдуулам жижиг сүлжээснүүд аажмаар эргэн ирж байгаа ч 2025 онд энэ сүлжээснүүд шинэ хэлбэртэй болно. Илүү Грек, Ромын үеийг санагдуулам энэ үс засалтын төгс жишээг жүжигчин Лили Роүз Дэппээс харж болно.