UBLife Logo
Newsfeed

Үргэлж хоцордог хүмүүст зориулсан 7 зөвлөмж

Б.Энхжин
Б.Энхжин
Үргэлж хоцордог хүмүүст зориулсан 7 зөвлөмж

Хоцрохыг хүсдэггүй ч үргэлж л өөрийн мэдэлгүй хоцорчхоод байдаг уу? Байнга хоцрох нь хувь хүний онцлог шинж чанар, цаг төлөвлөх ур чадвар дутмаг зэрэг олон хүчин зүйлээр тайлбарлагддаг. Цаг үргэлж хоцрох нь "ADHD"-тай хүмүүсийн дунд элбэг тохиолддог гэнэ. Ийм хүмүүс хэт олон зүйлийг төлөвлөөд байдаггүй аливааг аяндаа хийх хандлагатай байдаг байна. Гэхдээ аз болоход, та "ADHD" эмгэгтэй эсэхээс үл хамааран хоцролтыг даван туулах арга замууд байдаг ба танд тус болох 7 зөвлөмжийг хүргэе.


1. Хаа нэгтээ очиход яг хэр хугацаа шаардагдахыг тооцоол

Хүмүүс зорьсон газраа хүрэхэд зарцуулагдах хугацааг үргэлж дутуу үнэлдэг. Та тухайн газарт очих хүртэлх үйлдэл бүрээ тооцоолох хэрэгтэй. Мөн яг цагтаа ирэхээр бүү төлөвлө. Гэнэтийн нөхцөл байдалд бэлэн байж үргэлж 10 минутыг нөөцлө.

2. Ханын цаг ашигла

Бид утасны дэлгэцээ асаахад л хамгийн эхэнд цаг хэд болж байгааг олж харах боломжтой. Гэсэн ч ханын цаг таны нүдэнд байнга өртөж байдаг тул илүү үр дүнтэй. Зочны өрөө, оффис зэрэг цагаа өнгөрөөж буй газар бүртээ цагийг харагдахуйц газар байрлуулахыг сэтгэлзүйчид зөвлөдөг байна. 

3. Аль болох олон сэрүүлэг тавь

Энэ нь өглөө сэрэхийн тулд олон сэрүүлэг тавь гэсэн үг биш бөгөөд явахдаа бэлдэж эхлэх цагтаа нэг сэрүүлэг, гэрээсээ гарах ёстой цагтаа нэг сэрүүлэг гэх мэтээр өөртөө сануулга өгөөрэй.

4. Хиймэл цаг хугацаа бий болгох

Дээрх аргуудыг ашиглаад ч үр дүн өгөхгүй байгаа бол өөрийгөө хуурах хэрэгтэй болох нь дээ. Та 19:00 цагт гэрээсээ гарахад амжих байсан ч сүүлийн хугацааг 6:30 гэж өөртөө итгүүл.

5. Чухал үйл явдлын өмнө тааламжтай эсвэл чухал зүйл бүү эхлүүл. 

Хийж байгаа зүйлээ дундаас нь зогсоох нь "ADHD" эмгэгтэй хүмүүст тун хэцүү байдаг аж. Явах ёстой цагаасаа өмнө ямар нэгэн тааламжтай эсвэл чухал зүйлийг хийж эхлэх хэрэггүй хэмээн сэтгэл судлаачид зөвлөдөг байна.  

6. Хэрэв та эрт ирвэл юу хийхээ төлөвлө

Ийм хүмүүс ихэвчлэн хүн хүлээж уйдаж суухын оронд яг цагтаа очихыг илүүд үздэг. Энэ бодол л таны хоцрох гол шалтгаан болоод байгаа тул эрт очиж хэн нэгнийг хүлээх хэрэг гарвал юу хийхээ төлөвлөөд очоорой. Ном унших, шинээр татсан утасны тоглоомоо тоглох гээд юу ч байж болно шүү дээ.

7. Хэрэв та хоцрох юм бол ямар мэдрэмж төрөхөө төсөөлөөд үз дээ

Сэрүүлэг дуугарч, бэлдэж эхлэх цаг болсныг илтгэх үед та уулзалтандаа хоцорвол ямар байхыг төсөөлөөд үзээрэй. Хичээл эхэлчихсэн байхад олны анхаарлыг татаж ангид орох, цаг товлосон хүн тань бухимдалтайгаар хүлээн суух гээд л хоцорвол яг ямар байх талаар бодитоор төсөөлөөрэй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
3
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.