АНУ-ын Лос-Анжелесийн “Пасифик Палисейдс” тансаг дүүрэг ойн түймэрт өртсөний улмаас 30 мянган иргэн гэр орноо орхиод байна.
Хүчтэй салхитай байгаа тул түймрийг унтраахад хүндрэлтэй байгаа тул тус тойрогт Онц байдал зарлажээ.
Гал хэдхэн цагийн дотор 486 га талбайг хамарчээ.
Зам дээр түгжрэл үүссэн тул хүмүүс машинаа хаян, зугтаж байна. Гал унтраах албаныхан хүнд бульдозероор машинуудыг түрэн холдуулж, галын цэг дээр очиж байна.
Нийт 10,3 мянган байшин, 13,2 мянган барилга галын аюулд өртжээ.
17 мянган хүн цахилгаангүй болсон байна.
Өнгөрсөн зунаас хойш тус нутагт бараг бороо ороогүй юм.