Гоо сайхан гэдэг нь субъектив ойлголт ч түүнийг хэмжих шинжлэх ухааны арга байдаг. Эртний Грект гоо үзэсгэлэнг “Алтан огтлолцол” гэдэг аргаар хэмждэг байжээ. Энэ аргыг одоо ч хэрэглэхэд алдах зүйлгүй. Гоо сайхны мэс засалч Жулиан де Сильва тэр аргаар хүний нүүрний пропорц төгс хэмжээнд хэр ойрхон байгааг гаргадаг. Ингээд түүний тодруулсан Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй 9 бүсгүйтэй танилцья.
9: Алия Бхатт
Шинжлэх ухааны аргаар тооцоод үзэхэд энэтхэг жүжигчний нүүр “Алтан огтлолцол”-д 90.14 хувь ойрхон. Түүний нүд нь бараг төгс буюу 98,4% байсан бол хамгийн бага оноог хөмсөг нь авчээ.
8: Чжан Цзыи
Гэйшагийн дүрээр үзэгчдийн санаанд үлдсэн хятад бүсгүй төгс эмэгтэйд 91.51% дөхсөн. Нүд нь хамгийн өндөр оноо, хамар уруулын харьцаа хамгийн бага оноо авсан.
7: Тейлор Свифт
91.64% үзүүлэлттэй. Эрүү нь өндөр, хөмсөг бага оноо авсан байна.
6: Бейонсе
Нийт хувь 92.4%. Гэхдээ 99.6 хувьтай түүний нүүрний хэлбэр бараг төгс гэж хэлэхэд болно. Харин хөмсөг л бага оноогоор эзнээ доош нь татлаа.
5: Сон Хе Гё
Нүдний байрлал ер нь бараг төгс буюу 99.7%. Хамрын үзүүр, уруулын өргөн хоёрын харьцаа бага оноо авсан. Нийт дүн 92.67%.
4: Марго Робби
Нийт дүн 93.43%. Хамгийн өндөр оноог хамар, уруулын харьцаа авч, хөмсөг нь шинжлэх ухаанд таалагдсангүй.
3: Белла Хадид
Модель бүсгүй 94.35 хувиар хүндэт гуравдугаар байрт шалгарсан. Түүний эрүү бараг төгс буюу 99.7% авсан нь гайхамшигтай. Харин дээрх оддын адил хөмсөг муутай гарчээ.
2: Зендея
Нийт дүн 94.37%. Уруулаараа 99.5 оноо авсан ч хамар, ууруулын харьцаа нь дөнгөж 88.5%-тайгаар нүүрээ хөөдлөө.
1: Аня Тейлор-Жой
Алтан медальт, аварга маань Аня. Түүний нүүр төгс хэмжээнд тун ойрхон буюу 94.66%. Нүдний байрлалаараа 98,9% авсан ч уруул дөнгөж 92 хувьтай гарчээ.