Энергийг тань сорж, таны эрч хүч, амьдралын идэвхийг бууруулдаг олон зүйл бий. Эдгээрээс зайлсхийснээр та өөрийгөө илүү эрч хүчтэй, сэргэгээр мэдрэх болно.
1. Сөрөг сэтгэлгээ
Бүх зүйлд сөргөөр хандаж, байнга өөрийгөө болон бусдыг буруутгаж, гомдоллох нь таны сэтгэлзүйн энергийг ихээр сордог. Тиймээс аливаа зүйлээс үргэлж сайныг нь түрүүлж харж байхыг хичээгээрэй.
2. Хэт гүнзгий бодол
Хэт их зүйлд санаа зовж, өнгөрснийг байнга эргэцүүлж, ирээдүйгээс айх нь эрч хүчийг тань шавхаж орхидог. Танаас хамаарахгүй зүйлст санаагаа чилээх хэрэггүй шүү.
3. Тогтворгүй харилцаа
Эрүүл бус, хортой харилцаанд байх нь таны сэтгэлийг зовоож, эрч хүчийг бууруулдаг. Хэрэв та хортой харилцаанд байгаа бол хайр хэзээ ч өвтгөж, зовоодоггүй гэдгийг санаарай.
4. Цагийн зохион байгуулалтгүй байдал
Хийх зүйлсээ зохицуулж чадахгүй, хойшлуулах нь дарамт үүсгэж, хүч энергийг барахад хүргэдэг. Тиймээс хийх зүйлсээ төлөвлөж, цагт нь хийхийг хичээгээрэй.
5. Өөрийгөө орхигдуулах
Дасгал хөдөлгөөн таныг ядраадаг гэж бодож байна уу? Харин ч эсрэгээрээ амралт, эрүүл хооллолт, дасгал хөдөлгөөн хийхгүй байх нь эрч хүчийг тань бага багаар дуусгадаг аж.
6. Хэт их мэдээлэл
Хэрэггүй эсвэл сөрөг мэдээллийг хэт их үзэх, сонсох нь таны сэтгэл санааг бохирдуулна. Тиймээс заримдаа түр ч атугай мэдээллийн асар хурдтай урсгалаас завсарлага авч тархиа амрааж байгаарай.
7. Үгүй гэж хэлж чадахгүй байх
Бусдын хүсэлтийг байнга биелүүлж, өөрийн хэрэгцээг орхих нь танд сөргөөр нөлөөлнө.
8. Төгс төгөлдөр байхыг хүсэх
Хэт төгс байхыг эрмэлзэх нь сэтгэл санааны дарамт болж, амьдралын энгийн зүйлсээс авч болох баяр баяслыг үгүй хийдэг.
9. Өөрийгөө голж, буруутгах
Байнга өөрийгөө голж, шүүмжлэх нь өөртөө итгэх итгэлийг тань алдагдуулж, энергийг багасгадаг. Өөрийгөө хайрлахаа битгий мартаарай.
10. Хуучин асуудалтайгаа зууралдах
Шаардлагагүй зүйлстэй зууралдаж, хуучин асуудлаа шийдэлгүй орхих нь сэтгэл хямралд хүргэж болзошгүй.
Эдгээрээс хэрхэн зайлсхийх вэ?
Өөртөө анхаарал тавьж, амралтаа зохицуулах.
Зөв хооллож, дасгал хөдөлгөөн хийх.
Эерэг хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэх.
Төвлөрөх зүйлсээ тодорхойлж, зорилготой байх.
Хэрэггүй зүйлсийг орхиж, "үгүй" гэж хэлж сур.
Илүү эрүүл, эрч хүчтэй амьдрахын тулд эдгээрийг амьдралдаа хэрэгжүүлээрэй.