Сагсан бөмбөгийн Үндэсний Дээд лигийн талбайд нэгдүгээр сарын 28-ны өдөр гурван тоглолт явагдана.
Энэ өдрийн салхийг хагалж, 15:40 цагаас эмэгтэйчүүдийн Дээд лигийн плэй-оффын шатнаа “АОДЭ М Винкс” болон “Улаанбаатар Амазонс” багууд тоглох юм. Цувралын эхний тоглолтод “Амазонс” илүүрхсэн билээ. Тэгвэл энэ удаад “АОДЭ М Винкс” улирлыг амархан дуусгачихгүй байхын төлөө зүтгэнэ.
Харин 18:10 цагаас “BCH Knights” болон “Yes TLG” багуудын хооронд өрсөлдөөн өрнөнө.
Тэгвэл мягмар гарагийн оргил цагт (20:40 цагаас) “Дархан Юнайтед” болон “Эс Жи Эйпс” багууд тулах нь ээ.
Улирлын тоглолтууд өндөрлөх тун ойртож байгаа учир ганц хожил ч байрлалын эрэмбэд нөлөөлнө.