Хичээлийн шинэ семестр эхэлж, хичээл номдоо төвлөрөхөд туслах шинэ плейлист хийх цаг ирлээ. Хэсэг амарч байгаад эргээд иртэл идэвх сул болчихсон байна уу? Тэгвэл энд гарах долоон дуу эрч хүчийг чинь нэмж, онц сурахад чинь туслах юм.
1. ZEROBASEONE – Doctor! Doctor!
Эрч хүчтэй энэ хамтлагаас төрсөн гайхмаар тайван амгалан R&B дуу таны сэтгэлийг хөдөлгөнө. Хэмнэлд нь бүжиглэмээр санагдах ч хичээлээ хаяад бүжиглэхээр тийм хурц биш.
2. Huh Yunjin LE SSERAFIM – Jellyfish
Энэ дууг Юнжин өөрөө зохиож, өөрөө дуулсан юм. Удаахан ч гэсэн уйтгартай биш энэ дуу хичээл хийж суухдаа сонсоход яг таарна.
3. RIIZE – Hug
Эгэл жирийн ч уянгатай энэ дуу гэрийн даалгавар хийх үед сонсоход яг таарах учиртай.
4. GFRIEND – Season of Memories
Хичээл хийж суухад нойр хүрвэл энэ дууг шууд сонсоорой.
5. ENHYPEN – XO (Only If You Say Yes)
Тайван амгалан ч нэг хэлийн уйтгартай биш энэ дуу таныг тайвшруулж, бодлоо хичээлдээ төвлөрүүүлэхэд туслах юм.
6. BABYMONSTER – Really Like You
Эхлэнгүүт рэп дуулах ч ширүүн, хурц дуу биш. Уянгалаг, сайхан энэ дуу гэрийн даалгаварт тохирдог гэж байгаа.
7. SEVENTEEN BSS — CBZ (Prime Time)
Эрч хүч авахад яг тохирсон дуу. Шалгалтад бэлтгэх, дипломын ажлаа хийхдээ энэ дуунаас эрч хүч, итгэл найдвар аваарай.