UBLife Logo
Дэлхий

Шри Ланкын Ерөнхийлөгч улсаа “авлигач” имижээс салгахаа амлав 

Ub.life
Ub.life
Шри Ланкын Ерөнхийлөгч улсаа “авлигач” имижээс салгахаа амлав 

Өнөөдөр буюу Шри Ланк улсын тусгаар тогтнолын өдрөөр тус улсын Ерөнхийлөгч Анура Кумара Диссанаяакэ улсаа “авлигач” имижээс салгана гэдгээ амлав. Энэ өдрөөр морин цэргийн сүрт жагсаал, нисэх хүчний үзүүлэх тоглолт зэрэг өргөн хүрээний үйл ажиллагаа болдгоос тэр татгалзаж, баяр ёслолоор Засгийн Газрын зарцуулдаг үрэлгэн байдлыг халахаа илэрхийлэв. 

Тэбээр ард түмэндээ хандсан үгэндээ “Өнгөрсөн дэх авлигажсан тогтолцооноос ангижрахын тулд бид хичээж байна. Цаашид дэлхийн тавцан дахь Шри Ланкийн авлигач засаглалтай гэсэн дүр төрхийг өөрчлөхийн төлөө ажиллах болно” гэжээ. 

Шри Ланк нь 2022 онд 46 тэрбум ам.долларын гадаад өртэй болж, дэфолт зарласан. Гадаад валютын нөөц нь хоосорч, хоол хүнс, шатахуун, эм, эмнэлгийн бүтээгдэхүүний хомсдолд орж, эмэгтэйчүүд өвчин намдаагчгүй төрөхдөө тулж байв. 

Улмаар Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдаж, өнгөрсөн есдүгээр сард явагдсан сонгуулийн дараа шинэ ерөнхийлөгч Анура Кумара Диссанаяакэ нь эдийн засгаа тогтворжуулж, улс төрийн шинэ соёл бий болгохоор ажиллаж байна гэв. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.