Өнөө цагт гар утасны аппликейшнүүд бидний өдөр тутмын амьдралд чухал үүрэг гүйцэтгэх болсон билээ. Хүссэн зүйлээ хурдан, хялбар хийх боломжийг бидэнд олгодог эдгээр аппууд нь амьдралыг илүү хөнгөвчилж, үр ашигтай болгодог. Энэхүү цуврал нийтлэлийнхээ энэ удаагийн дугаарт бид залуу ээжүүдийн ажлаа хөнгөвчилдөг, ашиглах дуртай шилдэг 3 аппыг танилцуулахаар бэлтгэлээ.
Г. ЧИМЭЭ
#Ээжүүд
Ээжүүд" нь жирэмсэн болон хөхүүл ээжүүдэд зориулсан гар утасны аппликейшн бөгөөд эрүүл мэнд, жирэмсний явц, хүүхэд асрахтай холбоотой мэдээлэл, зөвлөгөө өгдөг. Хэрэглэгчид өөрийн мэдээллийг бүртгүүлэн, жирэмсэн эсвэл төрсний дараах үеийн хэрэгцээт зөвлөгөө, сануулгыг авах боломжтой.
#Хүүхэд
"Хүүхэд" гэх аппликейшн нь хүүхдүүдийн боловсролд зориулсан, 1100 гаруй өндөр чанартай зураг, текст, дуу хоолой бүхий флаш картуудыг агуулсан боловсролын апп юм. Энэхүү апп нь харааны болон сонсголын боловсрол, ой санамжийг сайжруулах зорилготой бөгөөд нэмэлт дуу авиануудыг багтаасан. Үгсийн сан нь 6 сараас 4 насны хүүхдүүдэд тохиромжтой.
#Ulger
Энэхүү апп нь Монголын түүх, соёл, уламжлалыг хүүхдүүд болон насанд хүрэгчдэд зориулан танилцуулах зорилготой гар утасны аппликейшн юм. Энэхүү апп нь Монголын үлгэр, домог, түүхийн тухай өгүүллэгүүдийг агуулсан бөгөөд хүүхдүүдийн сонирхлыг татахуйц дүрслэл, дуу хоолой бүхий контенттой.
Э. ГҮНДЭГМАА
#BEABA
BEABA & Me бол BEABA брэндийн боловсрол, хооллолт болон эцэг эхчүүдэд зориулсан гар утасны апп юм. Энэ апп нь хүүхдийн хоол бэлтгэх, тэжээллэг байдлыг хангах, мөн эцэг эхчүүдэд хүүхдийнхээ эрүүл мэндийг хянахад туслах зорилготой.
#The Wonder Weeks
Энэхүү апп нь хүүхдийнхээ хөгжилд гарч буй өөрчлөлтүүдийг ойлгож, тэдний зан авир, сэтгэл хөдлөлийг хянахад тусалдаг.
#Hellobaby
HelloBaby бол эцэг эхчүүдэд зориулсан бүх төрлийн функцийг багтаасан апп юм. Энэхүү аппын гол зорилго нь хүүхдийн өсөлт, хөгжил, асаргааг хялбаршуулахад чиглэжээ.
Г. ХУЛАНГОО
#Trello
Trello апп нь ээжүүдийн хувьд амьдралын бүх талбарт (ажил, гэрийн ажил, хүүхдийн асаргаа, хувийн цаг) зохион байгуулалт хийх, хялбархан хуваарилах, давхцалгүй даалгавруудыг зохион байгуулахад маш тохиромжтой. Ээжүүдийн өдөр тутмын амьдралыг илүү сайн зохион байгуулж, ажлынхаа хуваарийг зөв тохируулж, хүүхдийн асаргааг төлөвлөхөд туслахуйц олон боломжуудтай.
#Ээжүүд
#Block Blast
Block Blast бол блок таавар тоглоом бөгөөд тоглогчдыг янз бүрийн хэлбэрийн блокуудыг зөв байрлуулж, шугамуудыг нураан оноо цуглуулахад гол даалгавар оршдог.