UBLife Logo
Newsfeed

Реппер A$AP Rocky-н шүүх хурал сүр дуулиантайгаар үргэлжилж байна

Б.Энхжин
Б.Энхжин
Реппер A$AP Rocky-н шүүх хурал сүр дуулиантайгаар үргэлжилж байна

2022 оны 4-р сард A$AP Rocky-г Лос Анжелесийн олон улсын нисэх онгоцны буудалд баривчилсан хэрэгтэй холбоотой шүүхийн үйл явц үргэлжилж байна. Түүнийг 2021 оны 11-р сард болсон буудалцааны хэрэгт хуучин найз A$AP Relli-рүүгээ "үхлийн зэвсэг ашиглан халдсан" хэргээр буруутгаж байгаа юм.

Шүүх хуралдааны үеэр A$AP Rocky өөрийгөө буруугүй гэж мэдэгдсэн бөгөөд түүний өмгөөлөгчид хэргийг цуцлах хүсэлт гаргасан ч шүүхээс татгалзсан байна. Одоогоор шүүхийн үйл явц үргэлжилж байгаа бөгөөд эцсийн шийдвэр гараагүй байгаа аж.

Тэгвэл түүний эхнэр алдарт дуучин Рианна сүүлийн хоёр долоо хоногийн турш нөхрөө дэмжиж, хэд хэдэн удаа шүүх хуралдаанд оролцжээ. Тэрбээр шүүхийн танхимд нууцаар орж ирэхийн оронд энэ удаад олон нийтийн хаалгаар нэвтэрч, Rocky-гийн ээжийн хажууд суусан байна. Өмнөх хоёр удаагийн хуралдаанд Рианна шүүх танхим руу нууцаар орж байсан ч энэ удаад нөхрөө дэмжиж байгаагаа харуулж, олны анхаарлыг татаад амжлаа.

A$AP Rocky гэмт хэрэгт холбогдсон анхны тохиолдол энэ биш юм. 2019 онд тэрээр Шведэд зодооны хэргээр баривчлагдаж байсан билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.