UBLife Logo
Хөгжим

1990-ээд онд төрсөн хамгийн алдартай поп од хэн бэ?

1990-ээд онд төрсөн хамгийн алдартай поп од хэн бэ?

Google-ээс 1990-ээд онд төрсөн хамгийн алдартай поп одыг шалгаруулжээ. Google Trends-ийн шинжилгээ, судалгаагаар гаргасан чансаа тул тун бодит дүн гэж шинжээчид үзэж байгаа юм.

1990-өөд онд төрсөн оддоос хамгийн алдартай нь Канадын дуучин Жастин Бибер байлаа. Маш залуудаа буюу 16 настайдаа дэлхийн хэмжээний од болсон түүний нэр хайлтын системд байнга тэргүүн байр эзэлсээр ирсэн.

Түүний дараа 2024 оны Грэмми хошой шагналт Майли Сайрус, гуравдугаар байрт Селена Гомес ороод, араас нь Ариана Гранде, Эд Ширан, Деми Ловато, Гарри Стайлс, The Weeknd, Зейн Малик нар дараалжээ.

BTS хамтлагийн V аравдугаар байр эзэлсэн нь Азийн уран бүтээлчдээс хамгийн өндөр амжилт байна. Google-ээс мэдээлснээр V гэж хайхад цагаан толгойн үсэгнээс илүү хурдан дуучин залуугийн нэр гарч ирдэг нь бахархам үзүүлэлт гэжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.