Валентины баярыг тэмдэглэмээр байвч юу хийхээ сайн мэдэхгүй байна уу? Тийм бол танд жижигхэн боловч хайр татам санаануудыг сонирхуулж байна. Гэртээ баймаар, ууланд алхмаар, ер нь яавал ч яахаар санагдаж байгаа хүн бүхэнд зориулж байна.
1. Ууланд гарах
Хүйтэн байсан ч цасаар хучигдсан уул, модод ямар гайхалтай харагдахыг төсөөлөөд үздээ. Наранд гялбасан үзэсгэлэнтэй байгальд халуун цай, хачиртай талх идэж, зургаа татуулж, анир чимээгүй дунд шувуудын чимээнээс өөр юуг ч сонсохгүй тайтгараарай. Уушги тань ч баярлаж таараа.
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/article/article-6d3110ed-0882-47e3-8096-a9b193471491.png)
2. Хамтдаа амттан хийж идэцгээх
Хэдий болгон бэйкери орж мөнгө үрэх вэ дээ, тийм үү? Та бүх материалаа цуглуулж аваад, хамтдаа Валентины өдрийн амттан бэлдэж идээрэй. Жишээ нь энэ зураг үнэхээр сайхан харагдахгүй байна гэж үү? Шоколад, жимс, сүүн кремээр амтлаад л салахын аргагүй амттан бэлэн болно доо.
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/article/article-1ac9ea2d-980f-4e1f-87c8-1adf10b5e3bf.png)
3. Кофе хүргүүлж, кино тасалбараа хямдралтай захиалах
Жижигхэн үйлдэл, бяцхан халамж хүртэл таны хайртыг хамгийн ихээр баярлуулах болно. Ажил дээрээ төсөөлөөгүй сууж байхад нь халуун кофе хүргүүлж, хамтдаа болзох киноны тасалбар захиалаад хүлээж байвал сэтгэл нь ямар их хөдөлж, баярлах бол? Кино үзэх нь хамгийн классик, хөөрхөн болзооны санаа хэвээр байх болно. Та Toki аппликейшн ашиглаад 20% Cashback цуглуулах боломжтой шүү. Хайртыгаа баярлуулахдаа хүртэл урамшуулал нэмж авна гэхээр гоё биш гэж үү?
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/article/article-4dc52960-c830-48a3-a0df-43d815f59a55.png)
4. Өөрсдийн хайрын номыг бүтээх
Хамтдаа хэзээ ч ийм зүйл хийж үзээгүй хүмүүс өчнөөн байгаа байх. Хамтдаа авахуулсан зургууд, үзсэн киноны тасалбар, захиануудаа нийлүүлж, өнгө өнгийн балаар нэмж бичиж, тэмдэглээд нэгэн тэмдэглэлийн дэвтрийг өөрсдийн дурсамжийн ном болгоорой. Наадаг зургийн цаасан дээр зургуудаа хэвлүүлж гаргавал нааж чимэглэхэд ч гоё.
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/article/article-36e4fccb-741e-4f07-b9df-df63c0a49bb4.png)
5. Хаа нэгтээ машинтай аялах
Зүгээр л амттай идэж, уух юм аваад машинаа суугаад хотоос гарцгаавал ямар вэ? Мэдээж аюулгүй байдал нэгдүгээрт тавигдах учир хурдаа тохируулж, суудлын бүсээ хийж явахаа мартав аа. Агаар салхинд гарч, тухтай амралтын газар хоногловол ямар романтик байх бол?
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/article/article-6258938c-c3b8-4fd6-8dee-1258bb7fa8e5.png)
6. Тоглоомын үдэш зохион байгуулах
Бүх төрлийн хөлөгт тоглоомоо гаргаад ир. Бас мэдээж хөзөр, видео тоглоомууд ч багтана. Тэгээд хамтдаа бооцоотой өрсөлдөж, ялсан нь нөгөөдөө массаж хийж өгсөн ч болох юм.
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/article/article-524edcc1-7073-4ceb-a25d-965c91af3a16.png)
7. Хамтдаа романтик, инээдмийн кино үдэш хийх
Хамгийн романтик, инээдтэй кинонуудыг ар араас нь үзэхэд пицца, попкорн, ундаа хэрэгтэй. Халаадаг попкорн аваад, пицца захиалаад эсвэл том аягатай зайрмаг тэвэрч хэвтэж байгаад кинонуудаа үзээрэй. Бид хайрын киноны жагсаалтууд олон гаргаж байсан. Манай сөайтыг ухаад үзвэл ч сонголт олон байгаа даа. Нэмээд, хол зайтай хосууд маань нэгэнтэйгээ интернэтээр холбогдож, зэрэг кино үзэх боломж ч байдаг. Дундуур нь чатаар эсвэл видео дуудлагаар киноныхоо тухай ярилцах боломжтой шүү дээ.
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/article/article-07c2dd52-46a9-4aa9-b417-f334cb855d09.png)
8. Хямд зардлаар бүтсэн бэлэг солилцох
Заавал үнэтэй тансаг бэлэг солилцох шаардлагагүй шүү дээ. Тиймээс өөрсдийн гараар хийсэн эсвэл гараад л хамгийн түрүүнд тааралдсан дэлгүүртээ ороод 10 минутын дотор бэлэг сонгох бяцхан өрсөлдөөн өрнүүлж ч болно.
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/article/article-9df4b3a8-dfb9-40e8-981c-66be284482fc.png)
9. Дарс бас асуулт хариулт
Хамтдаа дарс уунгаа өмнө нь нэгнээсээ хэзээ ч асууж байгаагүй асуултуудаа асууж, нэгнийхээ мөрөөдлийг ярилцаж, сэтгэлээ уудалсан сайхан үдшийг өнгөрүүлээрэй. Нэгэнтэйгээ илүү дотно болж, ойлгоход туслах болно. Үүнийг холын зайн хосууд ч хамтдаа хийх боломжтой шүү.
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/article/article-398866b0-4865-464e-b8aa-484e96b2e3c3.png)
10. Ном уншиж өгөх
Хайртай хүндээ хамгийн амар амгалан, тайван мэдрэмж өгөхийг хүсэж байвал түүндээ ном уншиж өгч, массаж хийн, чанга тэврээд унтаарай. Түүнд мартагдашгүй дурсамж үлдээх болно. Хол зайтай байдаг, уулзаж чадахгүй байлаа ч түүндээ утсаар, видео дуудлагаар ном уншиж өгч болно.
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/article/article-ad836326-66e8-4469-824d-62f000c0a464.png)
Та бүхэн нэгнээсээ хол байлаа ч хамгийн мартагдашгүй баярыг хамтдаа тэмдэглэх боломжтой юм шүү.