Дуртай кино цувралаа үзэнгээ, түүнээс сэдэвлэсэн хоол идэж хөгжилдөн сууна гэвэл ямар вэ? Тэгвэл энтертайнмент, казино ертөнцийн өлгий гэгддэг Лас Вегаст Нетфликс шинэ ресторанаа хэдхэн хоногийн дараа нээх нь.
‘’Netflix Bites’’ ресторан энэ долоо хоногоос эхлэн “MGM Grand Hotel Casino”-д үүд хаалгаа нээж бүтэн жилийн турш ажиллах юм. Тус ресторан алдартай цувралуудаас сэдэвлэсэн өглөөний цай, өдрийн хоол болон оройн хоолны цэсийг санал болгож байгаа бөгөөд үүнд ‘’Bridgerton” хэв маягийн цайны үйлчилгээ, ‘’Stranger Things’’-ийн Stranger Wings өдрийн хоол, ‘’Wednesday’’ цувралын дүрүүдийн зурагтай начос гэх мэт багтаж байна. Мөн долоо хоног бүр онцлох нэг цувралын сэдэвт коктейлоор үйлчлэх ба нээлтийн долоо хоногт ‘’Love is Blind’’, ‘’Squid Game’’ шоуны коктейлийг уух боломжтой.
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/article/article-d23587fe-9c1f-4a27-9fcf-dde8da4db83c.png)
Нетфликс өмнө нь ч хоолны салбарт туршилт хийж байжээ.Тухайлбал, 2023 онд Лос Анжелест нэг сарын турш ‘’Netflix Bites’’ поп-ап рестораныг ажиллуулж байв. Харин Лас Вегас дахь ресторан нь илүү өргөн хүрээнд, удаан хугацаанд ажиллана гэдгээрээ ялгарч байгаа нь Нетфликсийн хорхойтнуудад таатай мэдээ болж байгаа юм.
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/article/article-0e54dff6-3008-4a44-bd9c-cd5a790df667.png)
Сүүлийн жилүүдэд Нетфликс үзэгч, фенүүддээ зориулсан сонирхолтой арга хэмжээнүүдийг нэмэгдүүлж байгаа билээ. Хамгийн сүүлийн үеийн онцлох арга хэмжээ ‘’Squid Game:The experience’’ нь үзэгчдэд цувралд гардаг тоглоомуудыг туршиж үзэх боломж олгосон юм. Нью-Йорк хотын Манхэттэн Молл дахь энэ арга хэмжээний үеэр оролцогчид 60 минутын хугацаанд шилэн гүүр, ддагжи, далгона гэх мэт цувралын сонирхолтой тоглоомуудыг туршиж үзжээ.
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/article/article-4c9ede2d-8a50-4576-a9cc-dcfc0a4b03cc.png)
Мөн Нэтфликс компани 2025 онд АНУ-ын Даллас, Филадельфиа хотод “Netflix House”-аа нээхээр төлөвлөж байна.
Бэлтгэсэн: Б.Цагаандалай