UBLife Logo
Загвар

Карл Лагерфельдийн үзэн яддаг зүйлсийн жагсаалт

Карл Лагерфельдийн үзэн яддаг зүйлсийн жагсаалт

Загварын ертөнцийн суутан, агуу шидтэн Карл Лагерфельд энэ жил 92 нас хүрч байх ёстой байсан ч 2019 оны хоёрдугаар сарын 19-нд хорт хавдраар 85 настайдаа энэ ертөнцийг орхисон билээ. Ингээд түүний шуугиант мэдэгдлүүдээс танилцуулья.

Аделийг бүдүүн гэж хэлсэн

Карл Лагерфельд 42 размераас дээш хэмжээний хувцас оёхоос татгалздаг байсныг бүгд мэднэ. Нэг удаа тэр Их Британийн ард түмний хайртай баатрыг доромжилсон юм. 2012 онд Карл “Адель одоо жинхэнэ од болжээ. Тэр хэт тарган ч сайхан нүүртэй, тэнгэрлэг хоолойтой юм” гэж нэгэн ярилцлагадаа тун хайхрамжгүй өгүүлсэн. Тэр ярилцлагадаа Карл орос эрччүүдийг мөн гутаасан билээ. “Хэрэв би орос эмэгтэй байсан бол шууд ижил хүйстэн болох байсан. Орос эрчүүд бүгд эрэмдэг хүмүүс. Мэдээж Орост гайгүй залуус бий. Жишээ нь, Наоми Кэмпбеллийн найз залуу. Гэхдээ нийтэд нь аваад үзвэл Орос бол сайхан эмэгтэйчүүд, царай муутай эрчүүдийн орон” гэж байлаа.

Намхан эрчүүдэд дургүй

2004 онд Карл Лагерфельд H&M брэндэд зориулан шинэ загвар бүтээлээ. Гэхдээ тэр 42-оос доош хэмжээний бүсгүйчүүдэд зориулсан байв. Харин H&M Карлд хэлэлгүйгээр бүх хэмжээний хувцас үйлдвэрлэсэн байлаа. Ингээд талууд маргалдаж, хоёр тийш салсан билээ.

Карл Лагерфельд тарган эмэгтэйчүүдэд үнэхээр дургүй байсныг хэлэх хэрэгтэй.

“Хөвсгөр эмэгтэйчүүдийг харах дуртай хүн байхгүй. Тарган ээж нар телевизийнхээ өмнө суугаад чипс идэнгээ “Энэ моделиуд ямар муухай туранхай юм бэ” гэж яриад сууж байдаг”

Тарган бүсгүйчүүдээс гадна намхан эрчүүдийг тэр үзэн яддаг байсан.

“Амьдрал бол гоо сайхны тэмцээн биш. Гэхдээ миний үнэн сэтгэлээсээ үзэн яддаг зүйл бол царай муутай эрчүүд, харин намхан, царай муутай залуусыг бүр илүү үзэн яддаг. Эмэгтэйчүүд жижигхэн байж болно, харин эрчүүд болохгүй”

Хүүхэд багачуудад дургүй гэдгээ ч ил тод хэлдэг байв.

“Амьдралдаа хэзээ ч хүсэхгүй ганц зүйл маань аав болох. Би бүх хүүхдүүдэд дургүй. Бусад хүмүүст хүүхэдтэй байх нь сайхан зүйл бол надад бол үгүй. Би гэр бүлтэй байхаар төрөөгүй”

Карл Лагерфельд мах иддэггүй байсан

Карл хэдэн жил илүүдэл жингээр  зовсон юм. Үүндээ ихэд сэтгэл эмзэглэдэг байсан тул 2001 онд хоолны дэглэмийн эмч, багш хөлсөлж, 13 сарын дотор 42 кг хасаж чадсан юм. Магадгүй хатуу хоолны дэглэм, дасгал сургууль түүний сэтгэлд хүнд гэмтэл учруулсан байх.

“Би хоолны үнэрийг үзэн яддаг. Би амттай юм иддэггүй, өөх тостой хоол хэрэглэдэггүй. Махнаас илүү загас таалагддаг. Эмч намайг долоо хоногт хоёр удаа махан хоол ид гэдэг ч би иддэггүй. Мах харахаар л дургүй хүрдэг юм. Хүний мах идэх гэж байгаа юм шиг санагддаг”

Карл Лагерфельд өөрийнхөө насыг хэлэхээс ичдэг, төрсөн он, өдрөө хэнд ч хэлдэггүй байлаа.

“Би төрсөн өдөрт дургүй. Би өнгөрсөн зүйлийг тэмдэглэдэггүй. Надад одоо, ирээдүй л таалагддаг. Гэхдээ өөрийгөө залуухан, халуухан мэтээр харуулах гэж оролддог хүмүүсийг үзэн яддаг. Та нар хэнийг ч хуурч чадахгүй”

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
1
0
0
1
0
6

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Bold\47.129.125.184
Neg turliin setgetsiin emgegtei nuhur baij
Сурэн\47.129.196.101
Этгээд л нөхөр байж.хүүхдэд дургүй, өвөрмөц зуршил,харах өнцөг.г.м
Сурэн\18.142.53.32
Этгээд л нөхөр байж.хүүхдэд дургүй, өвөрмөц зуршил,харах өнцөг.г.м
ЗОЧИН\52.221.181.214
Ийм токсик юм оруулхаа больчих!
ЗОЧИН\3.0.202.216
Ийм токсик юм оруулхаа больчих!