Энэтхэгийн шашны хамгийн том баяр болох Кумбха Мела энэ өдрүүдэд Энэтхэгт болж байна. Уламжлал ёсоор энэ баярыг төрлөөс нь шалтгаалан 6 болон 12 жил тутам тэмдэглэдэг байна. Энэ жилийн баяр дэлхийн хэмжээнд яригдахаар нүсэр, том болж буй. 400 сая хүн оролцоно гэдэг нь АНУ-ын хүн амаас их байгаа юм.
Фото: Global Look Press/Prabhat Kumar Verma
Кумбха Мела баярт оролцохоор дэлхийн өнцөг булан бүрээс сүсэгтнүүд цуглардаг.

Энэхүү наадамд оролцож, зан үйлийг нь хийснээр бие, сэтгэлээ цэвэршүүлдэг гэж бүгд итгэдэг.

Кумбха Мела гэдэг нэр нь орчуулбал “Ариун ваар савны наадам” гэсэн утгатай. Харин энэ жил ард түмэн Маха буюу агуу гэсэн үг нэмээд байгаа юм.

Кумбха Мелаг зарим нутагт 144 жилд нэг удаа тэмдэглэдэг байна.

Баярын үеэр Нар, Сар, Бархасбадь гариг онцгой байрлалд оршдог гэж үздэг.

Праяградж хотын нутаг дэвсгэрт ариун Ганг мөрөн, Ямуна гол нийлдэг байна.

Баяр нийт 45 хоног үргэлжлэх бөгөөд гол ёс нь голын усанд орох.

Ингэснээр бузар, шуналт бодол, нүглээс сэргийлж чадна гэж итгэдэг байна.

Вишна бурхан Энэтхэгийн 4 хотод ваарнаасаа рашаан асгасан гэдэг домогтой. Хамгийн гол хот нь Праяградж.

Шөнийн зан үйл, ёслол гэж бас бий.

Энэ баяраар лам-баатруудын жагсаал, үзүүлбэр болдог.

2025 оны баярт зориулан Засгийн газраас 70 тэрбум рупи гаргаж, жуулчдад зориулан 40 км² газар гаргаж өгчээ.
