K-heart буюу “солонгос зүрх” дүрслэл БНСУ-д эхэлж, олон нийтийн сүлжээг байлдан дагуулсан билээ.

Хуруугаа зүрх хэлбэртэй нийлүүлэх нь хайр сэтгэл илэрхийлэхээс гадна гэрэл зураг авхуулах үед үнэхээр сайхан тэмдэг болж өгдгийг хэлэх хэрэгтэй.

Алдарт BTS хамтлагийн ачаар энэ тэмдэг дэлхийд түгсэн юм. 2022 оны зун тус хамтлаг АНУ-д айлчлахдаа Цагаан Ордонд Ерөнхийлөгч Жо Байдены хамт K-heart үзүүлсэн зургийг олон алдартан дууриаж байлаа.

Marvel-ийн одод, Бенедикт Камбербэтч, Том Хиддлстон, Том Холланд гээд л фэнүүдээ “солонгос зүрх”-ээр баярлуулж байв.

Тэгвэл одоо K-heart улам хөгжсөн. Ингээд та бүхэнд 2025 оны зүрхийг хэрхэн дүрслэхийг зааж өгье.

Бүх олон нийтийн сүлжээнд энэ тэмдэг тарж, трэнд болон хувирлаа. Залуус хийж байгаа бичлэг, гэрэл зургаа солилцож, жинхэнэ “солонгос зүрх”-ээсээ илүү амар, гоё байгааг тэмдэглэсэн байна.

Одоогийн байдлаар энэ шинэ тэмдэг ориг K-heart шиг амжилт олох эсэхийг хэлэх эрт байгаа ч ямар чгэсэн альфа (2010 оноос хойш төрсөн хүүхдүүд) үеийнхнийг ойлгохын тулд энэ тэмдгийг цээжлэхийг сэтгэл зүйчид зөвлөж байгаа юм.