UBLife Logo
Дэлхий

Pfizer компани ковидын эсрэг уудаг эмийг туршиж эхэллээ

Б.Саруул
Б.Саруул
Pfizer компани ковидын эсрэг уудаг эмийг туршиж эхэллээ

Ковидын эсрэг вакциныг анхлан зах зээлд нийлүүлсэн компаниудын нэг болох Pfizer уг халдварт өвчний эсрэг уудаг эмийн анхны клиник туршилтыг эхлүүлсэн тухай мэдэгдлээ

Pfizer компаниас мэдээлснээр "шинээр хөгжүүлж буй PF-07321332 эм нь эмнэлзүйн өмнөх судалгаагаар SARS-CoV-2 вирус болон бусад төрлийн коронавирусийн эсрэг үйлчилгээтэй болох нь харагдсан" гэжээ.

Уг туршилтыг АНУ-д явуулж байгаа бөгөөд ХДХВ, гепатит С вирусийг эмчлэхэд ашигладаг ижил төрлийн технологи болох протеазыг дарангуйлах эмчилгээнд тулгуурласан гэжээ.

Эмийг коронавирусийн анхны шинж тэмдгүүд илэрсэн, эмнэлэгт хэвтүүлэх шаардлагагүй өвчтөнүүдэд уулгах боломжтой гэж Pfizer компанийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Майкал Долстен мэдээлжээ. Мөн эмнэлэгт хэвтсэн өвчтөнүүдийг эмчлэх зорилготой судас тарианы туршилтыг давхар хийж байгаа аж. 

Pfizer компани ковидын эсрэг уудаг эмийн судалгаа, клиник туршилтын дэлгэрэнгүй үр дүнг дөрөвдүгээр сарын 6-нд Америкийн Химийн нийгэмлэгтэй хийх уулзалтын үеэр хуваалцана гэжээ. 

Эх сурвалж: Forbes 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.