UBLife Logo
Урлаг

Н.К.Рерихийн “Монгол. Чулуу ба гэр” уран зургийг дуудлагаар худалдана

Н.К.Рерихийн “Монгол. Чулуу ба гэр” уран зургийг дуудлагаар худалдана

ОХУ-ын “Москвагийн дуудлага худалдааны төв”-өөс энэ сарын 16-нд уран зургийн маш том дуудлага худалдаа зохион байгуулах гэж байна. Нийт 140 бүтээл худалдаанд тавигдсаны дотор Марк Шагал, Карл Брюллов, Илья Репин, Иван Айвазовский, Н.К.Рерих нарын уран зураг байна.

Хамгийн үнэтэй зураг нь Виктор Васнецовын "Богомольцы" бөгөөд 150 сая рублиэс худалдаа эхэлнэ. Мөн Иван Айвазовскийн "Пейзаж с волами" үнэд хүрэх бололтой. Учир нь Айвазовский бол тэнгис, далайн зургаараа алдаршсан тул өөр сэдэвтэй бүтээл нь үнэлэгдэх учиртай гэнэ.

Энд Монголтой холбоотой нэгэн бүтээл байгаа нь Оросын их зураач, философич, сэтгэгч, зохиолч, аялагч, археологич, нийгмийн зүтгэлтэн Николай Константинович Рерихийн “Монголия. Камни и юрты” уран зураг байна. 500 мянган рублиэс эхлэн дуудлага худалдаанд орох тус зургийг Рерих 1926-1927 онд Монголд аялж байхдаа зуржээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
2024 онд Монголын соёл урлагийг тодорхойлсон үйл явдлууд

2024 онд Монголын соёл урлагийг тодорхойлсон үйл явдлууд

Монголын түүх, археологийн дурсгалууд дэлхий нийтийн анхаарлын төвд шилжсэн, музейн хэвшмэл байдлыг эвдэх их эхлэлийг түүчээлсэн, дүрслэх урлаг, кино, театр, хөгжмийн уран бүтээлчид дэлхийн томоохон тайз, дэлгэцнээ хүрсэн их нүүдлийн жил байлаа.

Б.Даваа: Зохиолд ажиллах, хэл ярианы техник хоёр бол ороонго мод шиг салшгүй холбоотой

Б.Даваа: Зохиолд ажиллах, хэл ярианы техник хоёр бол ороонго мод шиг салшгүй холбоотой

СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн Ярих урлаг, театр кино судлалын тэнхим энэ онд 30 жилийнхээ тэгш ойг тэмдэглэж байна. Бид уг үйл явдалтай холбогдуулан тус тэнхимийн эрхлэгч, доктор Батчулууны Даваатай ярилцлаа.

Эрдэмтэн, судлаач Д.Цэрэнсодном таалал төгсчээ

Эрдэмтэн, судлаач Д.Цэрэнсодном таалал төгсчээ

Тэрээр Турфаны судлал, Монгол шүлэг судлал, Монгол ардын аман зохиол судлал, Монголын эртний уран зохиолын түүхийн судалгаа, “Монголын нууц товчоо” судлал, Монголын бурхны шашны уран зохиол судлал, Монгол үсэг зүй, Монголын уламжлалт анагаах ухааны судлал гэсэн найман чиглэлийг орчин цагийн Монгол орноо, харилцан уялдаатайгаар эн тэгш хөгжүүлж чадсан Монголын цор ганц эрдэмтэн байлаа.