UBLife Logo
Дэлхий

Фото: Аз жаргалын бэлгэ тэмдэг Бразилын Багт наадам

Фото: Аз жаргалын бэлгэ тэмдэг Бразилын Багт наадам

Бразилд уламжлалт Багт наадам үргэлжилж байна. Наадам Эзэн Хаан Момод хотын түлхүүрийг гардуулснаар эхэлдэг.

Багт наадмын үеэр Момо Рио-де-Жанейро хотын захирагч болж, тушаал, захирамж гаргаж болно. Гэхдээ гол ажил нь бүх арга хэмжээнд оролцож, бүжиглэж, хөгжиж цэнгэх юм.

Багт наадмын хамгийн том арга хэмжээ нь самба бүжгийн жагсаал. Бүжгийн хамгийн том 14 сургуулийн төлөөлөл болсон мянга гаруй бүжигчин өрсөлдөж, 40 шүүгч шилдгийг шалгаруулна.

Багт наадмын өмнө уламжлалт гудамжны үдэшлэгүүд явагдсан бөгөөд нийт 500 гаруй арга хэмжээтэй.

Бүх албан газар, дэлгүүр амарчээ.

Энэ жилийн наадам хоёрдугаар сарын 28-наас гуравдугаар сарын 8 хүртэл үргэлжилнэ.

Наадамд мэргэжлийн бүжигчдээс гадна аз жаргалтай жирийн иргэдийг ч нэгтгэдэг билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.