UBLife Logo
Дэлхий

Хуучин машинтай тэмцэх энэтхэг арга

Хуучин машинтай тэмцэх энэтхэг арга

Энэтхэг бол дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой орны нэг. Агаарын бохирдлын гол шалтгаан нь хуучин машин. Шинэ машин авч чадахгүй ядуу иргэд өнгөрсөн зууны машин тэргийг тордож янзалсаар одоо хүртэл унаж байна. 2015 оноос хойш Засгийн газраас хуучин машинтай тэмцэж, Нью Дели хотод хязгаарлалт тогтоосон ч агаарын бохирдол буураагүй хэвээр. Түгжрэл нэмэгдсээр.

Ингээд Засгийн газар 15-аас дээш настай “хөгшин” машинтай дайн зарлахаар шийджээ. Гэхдээ хувийн өмч тул шууд хураагаад авч болохгүй. Явахыг нь хориглоод байх бас хэцүү. Хүний эрхийн асуудал хөндөгдөнө.

Тэгвэл Энэтхэгийн Засгийн газар тун нарийн арга олж, хуучин машиныг үгүй хийхээр болжээ. Хураан авч болохгүй юм бол цэнэглэхийг нь хориглож болно. Энэ сарын 31-нээс эхлээд юуны өмнө нийслэл хотод дизель хөдөлгүүртэй машин 10 жил, бензин машин 15 жилээс дээш настай бол цэнэглэхийг шатахуун түгээгүүрийн газруудад хоригложээ. Тусгай камер хянаж, хиймэл оюун ухааны тусламжтайгаар машины насыг тогтооно. Ингэснээр бензингүй болсон хуучин машинууд зах зээлээс шахагдан гарч, устана гэж Энэтхэгийн Байгаль орчны яам үзэж байгаа ажээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\13.215.224.2
Манай өнөө тэнэгт сонсгож болохгүй мэдээ бна. Зүгээр л утаа тортоггүй бх шаардлага л тавьчихвал болоо юм бишүү. Утааг нь зам зуур хэмжээд бна биз. Нөгөөх чинь хужаа машинаа шахах нэг гаргалгаа оллоо гээд чичрээд дайрна шүү