UBLife Logo
Дэлхий

БНСУ-ын цэргүүд Хойд Солонгосын хилийн ойролцоо бөмбөг унагаажээ

БНСУ-ын цэргүүд Хойд Солонгосын хилийн ойролцоо бөмбөг унагаажээ

Хойд Солонгосын хилийн ойролцоо Пхочхон хотын полигонд АНУ-тай хамтарсан хээрийн сургууль хийж байсан БНСУ-ын цэргүүд шинэ дайн дэгдээх дөхлөө. Тус улсын Зэвсэгт хүчний KF-16 онгоцны нисгэгч хотын орон сууцны дүүрэгт найман бөмбөг санамсаргүй унагаасан байна. Үүнээс нэг бөмбөг дэлбэрч, дүүргийн иргэдийг нүүлгэн шилжүүлжээ.

Өнөөдөр өглөө 10.00 цагийн орчим болсон энэ явдал хоёр Солонгосын хооронд мөргөлдөөн үүсгэж ч магадгүй байлаа. Хотын долоон энгийн иргэн шархдаж, сүм, орон сууцны барилга эвдэрч сүйджээ.

Зэвсэгт хүчний удирдлагаас “Бид энэ явдалд маш их харамсаж байгаагаа илэрхийлж байна. Хохирсон иргэдэд хурдан эдгэрэхийг хүсэн ерөөж байна” гэсэн мэдэгдэл гаргасан байна.

Yonhap-д бичсэнээр тус хээрийн сургуульд танк, онгоц, нисдэг тэрэг гэсэн нийт 160 техник хэрэгсэл оролцсон бөгөөд одоо хэргийг мөрдөн шалгаж байгаа юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\13.251.129.120
Пучон хот юм бишүү? заваан бичдэг юм бэ?