UBLife Logo
Ном

Номын завсар мартаж үлдээсэн хамгийн хайр татам, сонирхолтой 26 эд зүйл

Номын завсар мартаж үлдээсэн хамгийн хайр татам, сонирхолтой 26 эд зүйл

Та хэзээ нэгтээ номын сан руу ороод, эсвэл хуучин ном авч байгаад хуудсууд дундаас нь хачирхалтай, дурсамжтай зүйл олж байсан уу? Эдгээр хүмүүсийн хуваалцсан зургууд танд үнэхээр сонирхолтой санагдаж магадгүй юм. Мөн та хэзээ нэгтээ номын завсраас ямар нэгэн эд зүйл олж байсан бол хуваалцахаа мартав аа.

1. 1895 оны Библийн завсраас олдсон зураг.

2. Номын сангаас авсан нэгэн номын завсар гар аргаар хийсэн ийм нэгэн хавчуурга олдсон байна.

“Гоймон идэж, цас орохыг харж байсан тэр өдрөөс илүү жаргалтай байсан өдөр надад байгаа гэж үү. Өнөөдөр би ялгаагүй шахам жаргалтай байгаа хэдий ч яг тэр өдрийн бүлээхэн гоймон бас цасыг санаж байна.“

3. Нэгэн номын сан хүмүүсийн мартсан номын хавчуургуудаар ийм нэгэн самбар хийжээ.

4. “The Sirens of Titan” номын завсраас олсон зураг.

5. Шекспирийн хуучин номын завсраас олдсон Хүйтэн дайны үеийн сонгуулийн хуудас.

6. “1901 / Ном бол анд нөхөр“ хэмээх гараар хийсэн номын хавчуурга.

7. Эртний эдлэлийн дэлгүүрээс авсан номын завсар Линкольны сонгуулийн сурталчилгааны хэсэг хадгалагдан үлджээ.

8. 1923 оны номын завсраас 20 саяын үнэтэй Герман марк олжээ.

9. Шүлгийн номын завсраас гарч ирсэн энэхүү зургийн ард “Нэг нас хүрэв. 1999 он” хэмээн бичсэн байжээ.

10. Хуучин кино түрээсэлдэг байсан “Blockbuster“ хэмээх газрын гишүүнчлэлийн карт.

11. Номын завсраас олдсон дөрвөн навчит хошоонгор цэцэг.

12. 1955 онд хэвлэгдсэн “Маанаг“ номын завсраас олдов.

13. Номын завсар үлдсэн хайрын захиа.

“Би чиний нүд, инээмсэглэл, инээд, зүрх сэтгэл, оршихуйн чинь өчүүхэн хэсэг бүрд сэтгэл алдарсан. Би дахин хэдэн ч удаа мэндэлсэн чамайг сая сая удаа сонгох болно.“

14. Шувууны тухай номын завсраас олсон зураг.

15. 1935 онд хэвлэгдсэн хоолны номын завсраас олдсон 1950 оны таван доллар.

  1. Парис руу аялах гарын авлага дотроос олдсон 116 жилийн настай аяллын төлөвлөгөө.

17. Номын сангийн номон дундаас үүнийг олсон хүн “Олж байсан хамгийн аймаар номын хавчуурга” хэмээн бичиж үлдээжээ.

18. Жулигийн хурим (1992 оны 2 сарын 18)

19. Онлайнаар худалдан авсан номын завсраас олдсон бичиг.

“Хэр ном байна даа?“

20. Хэдэн жилийн өмнө номын завсраас олж, түүнээс хойш хөргөгчнийхөө хаалган дээр зургийг нь хадгалсан гэнэ. Одоо энэхүү танихгүй эмэгтэй түүний амьдралынх нь салшгүй хэсэг болжээ.

21. Эми Уайнхаусын 2007 оны 11 сарын 22-ны өдрийн тоглолтын тасалбар.

22. Шарсан өндөгний зураг.

23. Номын дэлгүүрт ажиллаж байх үед нь олдож байсан цэцэг.

  1. Энэхүү туг үс 1879 оны “Найзаас…“ гэсэн бичигтэй цуг хадгалагдан үлджээ.

25. Сонин дээрээс урж авсан хөлний зураг.

26. 1990 онд хугацаа нь дууссан хямдралын купон.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
3
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Р.Энхбат: “Эх орон” бол гэр бүлийн ном. Аав ээжүүд ч гэсэн эх орон гэж юу байдгийг ойлгож, таних ёстой

Р.Энхбат: “Эх орон” бол гэр бүлийн ном. Аав ээжүүд ч гэсэн эх орон гэж юу байдгийг ойлгож, таних ёстой

“Эх орон” номд өнөөгийн Монгол нутагт эрт цагаас нааш ямар хүн, амьтад оршиж байсан, хүн төрөлхтөн анх үүссэн цагаасаа өнөөдрийг хүртэлх хугацаанд юуг туулав гэдгийг бүхэлд нь зураглаж харуулсан.