UBLife Logo
Кино

“СЭР СЭР САЛХИ” киноны өвөг дээдсийн оршихуйн тухай эргэцүүлэхэд

“СЭР СЭР САЛХИ” киноны өвөг дээдсийн оршихуйн тухай эргэцүүлэхэд

Японы кино тоймч, сэтгүүлч Сүзүки Томояа Осака хотод аж төрдөг. Тэрээр “Tiroir du Kinema” вэб хуудсаараа дамжуулан Японы кино болон олон улсын баримтат киноны танилцуулах хуудас, сэтгүүл зэрэгт киноны үнэлгээ өгөх, тойм бичих зэрэг кинотой холбоотой үйл ажиллагаанд идэвхтэй оролцон, кино урлаг судалж буй залуу тоймч юм. Сүзүки Томояа киноны үндэс суурь болсон кино бүтээх үндсэн төлөвлөгөө, тооцоолон бодсон санаа сэдлийг нь гүнээ хүндэтгэн үздэг бөгөөд тухайн киноны найруулагч болон уран бүтээлчдийн дуу хоолойг улам тодруулан гаргахад ихэд анхааран, тойм бичихдээ эрхэмлэж явдаг ажээ. Кино урлагаар дамжуулан Япон Монгол хоёр улсын хооронд найрамдлын гүүр нь болж явах чин сэтгэл, эрмэлзэлтэй нэгэн юм.

Тэрээр өнгөрсөн жил болсон 19 дахь удаагийн Осакагийн Азийн Кино наадмын “Гран При” шагнал хүртсэн П.Лхагвадулам найруулагчийн “Сэр сэр салхи” киноны тухай “Tiroir du Kinema” веб сайтдаа ийнхүү бичжээ.

“СЭР СЭР САЛХИ” киноны өвөг дээдсийн оршихуйн тухай эргэцүүлэхэд

Япон улсын Тохокү бүс нутгийн эртний уламжлалт зан үйл болох “Намахаге”-тэй төстэй санагдав. Энэ зан үйлийг товчхон танилцуулахад Акита мужын Ога хотод эртнээс уламжлагдан ирсэн ба улаан, хөх өнгийн чөтгөрийн аймшигт дүрс бүхий сүрлэг том баг, сүрлэн хувцастай, модон жад барин айл айлын гэр тойрон гүйж, аваар осол, аюул заналхийлэл, муу бүхэн холуур тойрох болтугай хэмээн муу сүнс, ад зэдийг хөөдөг зан үйл юм.

Бас Аомори мужийн Осорэзан хэмээх савдагт уулын алдарт удган эмгэн хоёрыг хавсарган харуулах мэт өвөг дээдсийн сүнсийг дуудан, үгийг нь дамжуулах эртний уламжлалт бөөгийн удамт Улаач, ахлах сургуулийн сурагч хүүгийн тухай “Сэр сэр салхи” кино нь яг л нэр шигээ “Салхины гудам”-нд амьдрах өсвөр насны хүүгийн дотоод сэтгэлийн зөрчилдөөн, хайр дурлалыг өгүүлэнгээ өвөг дээдэс, гэрбүлийн халуун дулаан харилцаа, амин холбоог нягт нямбай, гүн хүндэтгэлтэйгээр холбон уяж, нэгэн бүхэл санааг илэрхийлэн гаргасан ганцхан монгол төдийгүй япон хүний өнгөрсөн, одоо, ирээдүйг намуун зөөлнөөр тусган харуулсан санагдана. Сүүлийн үед өвөг дээдэс, ахмад настнаа үл тоомсорлох нь япончуудын дунд ихэссэн бөгөөд уг нь бол өвөг дээдсийнхээ үл харагдах сүнсэн холбоог чимээгүйхэн холбож харилцдаг япон бөөгийн онгод ч бий. Энэхүү бүтээлээр дамжуулан бид бүхэн өвөг дээдсээ дээдлэн шүтэж, өвөг дээдсийнхээ сүнс сүлд, оршихуйг дахин нэг гүн гүнзгий бодогдуулах цаг ирсэн ч байж магадгүй.

Кино тоймч Сүзүки Томояа

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
1
0
1
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.