UBLife Logo
Дэлхий

Илон Маск ганц хоногт $30 тэрбум алдлаа

Илон Маск ганц хоногт $30 тэрбум алдлаа

АНУ-ын тэрбумтан Илон Маск ганц хоногийн дотор 30 тэрбум ам.доллароор ядуу боллоо. Шалтгаан нь түүний Tesla компанийн хувьцааны үнэ 15 хувиар огцом унажээ.

2025 он гарсаар Тесла 45 хувь хямдраад байсан бөгөөд Дональд Трамп Ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа ихэд өсөөд байсан нэр хүндээ сүүлийн хэдэн сард бүрэн алдлаа. Одоо нэг хувьцаа 222,15 доллар үнэтэй байгаа нь 2020 оноос хойших хамгийн том уналт юм.

Хувьцааны уналтын нэг шалтгаан нь шинэчлэгдсэн Tesla Model Y огт зарагдахгүй байгаатай холбоотой ч нөгөө талаас Илон Маскийн сүүлийн үеийн үйлдэл, үг хэл бүгд нөлөөлж байгаа нь гарцаагүй. Ерөнхийлөгч Трампын ойрын хамсаатан болсон тэрээр маш олон шинэ дайсантай болоод байгаа билээ.  

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
1
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\13.229.81.238
Haha tiim shvv
ЗОЧИН\13.212.221.183
Haha tiim shvv