UBLife Logo
Newsfeed

Цагалбар | Жүжигчин Ким Сү Хёны асуудал дагуулсан дуулиан

Б.Энхжин
Б.Энхжин
Цагалбар | Жүжигчин Ким Сү Хёны асуудал дагуулсан дуулиан

Ким Сү Хён нас барсан жүжигчин Ким Сае Ронтой холбоотой дуулианд өртөв

Өмнөд Солонгосын алдарт жүжигчин Ким Сү Хён саяхан нас барсан жүжигчин Ким Сае Ронтой 15 настайгаас нь үерхэж байсан гэх мэдээлэл олон нийтийн анхаарлын төвд ороод байна.

Энэхүү мэдээллийг YouTube-ийн “Hoverlab” гэх суваг 2025 оны гуравдугаар сарын 10-нд нийтэлсэн бөгөөд жүжигчид зургаан жилийн турш харилцаатай байсан хэмээн мэдээлсэн нь ихээхэн шүүмжлэл дагуулжээ. Тус сувгийн мэдээлснээр, Ким Сае Роны үхлийн шалтгаан нь Ким Сү Хён байсан гэж гэр бүлийнхэн нь мэдэгдсэн байна. Ким Сү Хён нас барсан жүжигчний санхүүгийн асуудлыг шийдэхэд тусалсан ч, гэнэтхэн 700 сая воны өрөө яаралтай төл хэмээн шахсан гэнэ. Ким Сае Рон олон удаа түүнтэй холбогдохыг оролдсон ч амжилт олоогүй аж. Улмаар санхүүгийн дарамттай байсан Ким Сае Рон Ким Сү Хён-ий төрсөн өдрөөр амиа хорлосон гэж гэр бүлийнхэн нь мэдэгдсэн байна.

Харин Ким Сү Хёны агентлаг “Gold Medalist” уг мэдээллийг "бүрэн худал" хэмээн няцааж, "хамгийн хатуу хуулийн арга хэмжээ авах болно" гэж мэдэгдэж байсан юм.

Дуулиан дэгдсэний дараахан “Hoverlab” суваг Ким Сү Хёны Ким Сае Роныг хацар дээр нь үнсэж буй зураг нийтэлсэн нь олон нийтийн дунд хардлагыг улам дэвэргэж, түүнийг шүүмжлэх хандлагыг нэмэгдүүлсээр байна. Мөн тус суваг дахин хэд хэдэн зураг, баримт дэлгэснээр энэ таамаг улам бүр баттай болоод байгаа юм.

Брэндүүд, телевизийн нэвтрүүлгүүд Ким Сү Хёнтой харилцаагаа тасалж эхэлж байна

Энэхүү дуулианы улмаас Ким Сү Хёны хамтран ажиллаж буй байгууллагууд түүнтэй байгуулсан гэрээнүүдээ эргэн харж эхэлжээ.

Тэрээр MBC телевизийн “Good Day” хэмээх хөгжмийн шоунд тогтмол оролцдог байсан ч үзэгчдийн зүгээс түүнийг нэвтрүүлгээс хасах шаардлага тавьж эхэлсэн байна. Үүний дараа түүнийг шууд шоунаас гаргахаар шийдвэрлэжээ. MBC үргэлжлүүлэн цацагдах ангиуд буюу хэдийнээ дууссан зураг авалтуудаас Ким Сү Хёныг хасахаар төлөвлөж байгаа гэнэ.

Мөн Ким Сү Хёны нүүр царайгаар ажиллаж буй томоохон компаниудын нэг болох “Homeplus” сүлжээ дэлгүүр "тухайн нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байна" гэж мэдэгдсэн байна. Харин “Tous les Jours” нарийн боовны сүлжээ өнгөрсөн онд түүнийг сурталчилгаандаа дахин оролцуулахаар болсон ч уг дуулианы улмаас шинэ гэрээгээ сунгах эсэхээ эргэн харах шаардлагатай болсон гэж мэдээлжээ.

Шинэ уран бүтээлийн ирээдүй тодорхойгүй болсоор

Ким Сү Хёны тоглосон хамгийн сүүлийн уран бүтээл болох “Knock-Off” цуврал тун удахгүй Disney+ платформоор гарч, үзэгчдэд хүрэхээр төлөвлөгдөж байсан ч уг дуулианы улмаас тус бүтээлийн ирээдүй тодорхойгүй болоод байна. Уг цуврал нь 1997 оны Азийн санхүүгийн хямралын үеийн тухай өгүүлэх бөгөөд Ким Сү Хён гол дүрийг бүтээсэн юм. Гэсэн хэдий ч уг маргааныг тойрсон нөхцөл байдал нь уран бүтээлд сөргөөр нөлөөлж, нээлтийн тов хойшлогдох магадлалтай байгаа талаар зарим эх сурвалжууд мэдээлж эхэлжээ.

Одоогоор Ким Сү Хёны талаас шинэ тайлбар хийгээгүй бөгөөд түүний агентлаг “Gold Medalist” хууль ёсны арга хэмжээ авахаа мэдэгдсэн хэвээр байна. Гэсэн хэдий ч олон нийтийн зүгээс түүний эсрэг шүүмжлэл нэмэгдсээр байгаа тул энэ асуудал хэрхэн шийдэгдэх нь тодорхойгүй хэвээр байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
0
1
1
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Amy goo\3.1.24.4
sonin yumaa zeeesen munguu awah l ystoi bizdee bi buruu bodd bny?