UBLife Logo
Загвар

Хиймэл хөх, ориг моделиуд буюу Парисын Загварын 7 хоног өндөрлөлөө

Хиймэл хөх, ориг моделиуд буюу Парисын Загварын 7 хоног өндөрлөлөө

Парисын Загварын 7 хоногийн шоу хөшгөө хаалаа. Энэ удаад шоу нүцгэн загвараас гадна этгээд, хачин үзүүлбэрээр үзэгчдээ гайхуулсан.

Уламжлал ёсоор хэл ам, хэрүүл шуугиангүй өнгөрсөнгүй. Хамгийн том нь Duran Lantink брэндтэй холбоотой. Тус брэнд загвар өмсөгч залуудаа хиймэл хөх зүүлгээд тайзанд гаргасан. Дуран Лантинк өөрөө “Энэ бол хэлбэр дүрстэй хийсэн туршилт, тоглоом. Бид эрх чөлөөтэй тул хүссэн бүх юмаа хийнэ” гэж мэдэгдсэн ч загвар олон хүнд таалагдсангүй. Модельер Дилара Финдикоглу хиймэл хөхтэй загварыг эмэгтэй хүний бие, махбодыг доромжилсон зүйл гэж шүүмжлээд Лантинкийг хүндлэхээ больж байгаагаа зарласан. 

Тайзан дээр дотуур хувцасгүй, “нүцгэн” даашинзтай нэгэн модель гарч ирсэн. Амьтны арьс үсний трэнд, албаар тачаангуй харагдах гэсэн оролдлого 2025 онд ч үргэлжлэнэ гэдгийг харуулж байлаа.

Оскарын шагналт “Анора” киноны гол дүр жүжигчин Марк Эйдельштейн “Balenciaga” шоунд том хүрэм, өргөн жийнс, урт хоншоортой пүүзтэй иржээ. Тэрээр анх удаагаа загварын шоунд оролцож байгаагаа хэлээд “Амьсгал давхцаад их сандарлаа. Ядаж байхад ямар аймаар чанга хөгжим бэ? Юу хэлэхээ ч мэдэхгүй байна” гэж  сэтгэгдлээ хуваалцсан байна.

 Victoria's Secret-ийн сахиусан тэнгэр Барбара Палвин эсэргүү төрхтэй нэгэн. Барбара цагаан дотуур хувцсан дээрээ оверсайз пиджак нөмөрчээ.

 

Италийн жүжигчин Аличе Пагани, модель Жаззелль Занаутти хоёр Vivienne Westwood шоунд хамтдаа ирсэн ч огт өөр дүр төрхтэй байв. Пагани урдуураа задгай, хар “нүцгэн” комбинезонтой, харин Занаутти цээж задгай улаан даашинзтай, хөхөн дээрээ Америкийн далбаа наасан байв.

 

Duran Lantink брэнд хиймэл хөхнөөс гадна ориг өгзөг харуулсан. Нуруу, өгзөг нь ил гарсан жийнсэн хослол тэдний бүтээл.

 

Орос модель Алеся Кафельникова дэлхийн тайзыг эзэлсээр байна. Энэ удаад Алеся Vivienne Westwood брэндтэй хамтран ажиллаж, хөхний даруулгагүй, задгай палаажтай байлаа. Түүнийг цээж нүцгэн байлаа гэж шүүмжлээгүй харин хөх нь жирийн биш жинхэнэ бус хэлбэртэй байлаа гэж муулсан. Алеся хариуд нь “Би хүүхдээ долоон сар хөхүүлсэн. Тиймээс шоунд оролцохын тулд бага зэрэг янзлахаас өөр аргагүй болсон. Загварын ажлыг хүүхэд өсгөхтэй хослуулах ямар хэцүү гэж бодож байна” гэж хариулсан юм.

 

Женевийн “Institut Français de la Mode” (IFM) их сургуулийн “Хувцасны загвар” магистрын хөтөлбөрийн төгсөгчид дипломын ажлаа Парист толилууллаа. 13 орны 26 төгсөгч нар тус бүр 6 загвар үзүүлсэн юм. Хятадын залуу модельер Синъи Цзиний загварыг та бүхэн харж байна.

 

Бразилын супер модель Алессандра Амбросио Balenciaga брэндийн шоунд маш үнэтэй оймстой иржээ. Татуургатай энэ оймс 5890 ам.доллар гэж байгаа.

 

Поп хөгжмийн хаан Майкл Жексоны охин Пэрис Жексон энэ жил 27 настай. Stella McCartney үзүүлбэрт мөн л “нүцгэн” даашинзтай байлаа.

 

Украины блогчин Олег Барышевский хэмээх Oleg WSH олон давхар, өргөн банзалтай ч цээж нүцгэн байсан нь гэрэл зурагчдын анхаарлыг татсан. Сүүлийн жилүүдэд Жаред Лето, Брэд Питт, Даррен Крисс нарын эрэгтэй жүжигчид банзлаар гоёддог болоод байгаа.

 

Chloé брэндийн нэгэн зочин. Үстэй малгай 2025 онд маш олон загварын шоунд гарч байгаа билээ.

Швед дизайнер Эллен Ходакова Ларссон дахин ашигласан материалаар загвараа бүтээдэг. 2025 оны намар-өвлийн загвартаа тэр хуучин өмдөөр даашинз, банзал хийсэн байсан бол энэ удаад хуучин шуба ашиглажээ.

Энэ зочны байдал, гоёл, хувцас нь гэрэл зурагчдын анхаарлыг ихэд татаж байлаа.

Дизайнер Людовик де Сен-Сернен хүчирхэг эмэгтэй гэдгээ харуулахын тулд ямар хувцас өмсөх ёстойг “зааж өгсөн”.  “Могойн арьсаар хийсэн, ус нэвтэрдэггүй хувцас. Та Баасан гаригийн шөнө клубт үүр цайлгасан ч Бямбын өглөө чухал уулзалттай. Ингээд клубээс шууд уулзалтад очихдоо ийм хүчирхэг стильтэй байх юм” гэж тэр хэлэв.  

 

Америкийн жүжигчин, дуучин Белла Торн “Marine Serre” шоунд 2021 оны загвартай ирсэн ч хоцрогдсон шинж огт байсангүй.

Valentino-гийн Алессандро Микелегийн шинэ загвар.

Louis Vuitton брэндийн дизайнер Николя Жескьерийн шинэ бүтээл.

1980-аад оны үеийн хэт өргөн, урт бүс дахин моодонд оржээ.

Issey Miyake брэндийн Сатоши Кондогийн нэхмэл малгай.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.