UBLife Logo
Нийгэм

Хан-Уул дүүргийн 9 цэцэрлэг, 2 эмнэлэг, 7 сургуульд их засвар хийх хөрөнгийг шийдвэрлэлээ

Ub.life
Ub.life
Хан-Уул дүүргийн 9 цэцэрлэг, 2 эмнэлэг, 7 сургуульд их засвар хийх хөрөнгийг шийдвэрлэлээ

Хан-Уул дүүргээс нийслэлийн ИТХ-д сонгогдсон зарим төлөөлөгч өнөөдөр Хан-Уул дүүргийн Засаг дарга Б.Цэрэнтэй уулзахдаа дүүргийн иргэдээс ирүүлсэн саналыг нэгтгэж, 9 цэцэрлэгийн дээвэр засвар, шугам сүлжээний ажилд 1.3 тэрбум төгрөг,  7 сургуулийн их засварт 947.7 сая төгрөг, 2 эмнэлгийн их засварын ажилд 406 сая төгрөгийг шийдвэрлэж, бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр боллоо. Цэцэрлэг, сургууль, эмнэлгийн барилгын засвар шинэчлэлтийн ажилд нийт 2.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулах саналыг дэмжив.

Мөн Хан-Уул дүүргийн 1, 2, 3 дугаар хорооны насжилт өндөртэй гурван орон сууцны гадна фасадыг 945.9 сая төгрөгөөр шинэчлэх юм. Цаашид Нийслэлийн төсвийн хөрөнгө болон орон нутгийн хөгжлийн сангаас хуваарилах бүтээн байгуулалтын ажилд иргэдийн саналыг тусгаж хөрөнгө оруулалтын ажлыг уялдуулах талаар  уулзалтад оролцсон НИТХ-ын төлөөлөгч Л.Хосбаяр, А.Амартүвшин, Ж.Энхжаргалан, Г.Батсайхан нар саналаа хэллээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.