UBLife Logo
Ном

Алдарт айдолууд ямар ном уншдаг вэ?

Алдарт айдолууд ямар ном уншдаг вэ?

Ихэнх к-поп айдолууд чанартай, сайн ном уншиж, шинэ уран бүтээл хийх эрч хүч, урам зориг авдаг. Тэдний уншдаг ном, сонирхдог сэдвийг фэнүүд нь олон нийтийн сүлжээнээс олж мэдэх нь олонтаа. Ингээд бид алдарт айдолуудын унших дуртай 15 агуу номыг танилцуулж байна. Та гайхна даа.

“Демиан”, зохиолч Херманн Хессе

BTS хамтлагийн RM энэхүү гүн ухааны, хар бараан, аймшигтай романыг “Wings” цомгоо гаргаж байхдаа ажиллах эрч хүч, урам зоригийн эх ундарга гэж нэрлэсэн байдаг. IU ч гэсэн “Демиан”-ыг уншихыг фэнүүддээ зөвлөсөн байдаг. Романы гол үйл явдал нь гол баатар Эмиль Синклерийн 10 настай хөвгүүнээс насанд хүрэх хүртэлх замыг харуулна. Харин гол санаа нь өөрийгөө олох. Өсөх тусмаа нийгмийн хэв загвараас ангижирсан залуу өөрийгөө хайсаар. Үүнд нь, нууцлаг нэгэн найз Демиан туслах юм.

“Бяцхан хунтайж”, Антуана де Сент-Экзюпери

Энэхүү гүн ухаанч үлгэрт олон к-поп од дуртай. Нэг нь BLACKPINK хамтлагийн Жисү. “Бяцхан хунтайж” бол дэлхийн хамгийн их уншигдсан, борлогдсон зохиол. Сахарын цөлд буусан нисгэгч харь гаригийн хунтайжтай уулзана. Энэ зохиол францаас гадаадын 360 хэлэнд хөрвүүлэгдсэн. Марк Осборны бүтээсэн анимэ нь 100 сая ам.долларын орлого олсон юм.

“Норвегийн ой”, Харүки Мүраками

GOT7 хамтлагийн Жинён ном унших дуртай. Тэрээр фэнүүддээ энэ номыг уншихыг зөвлөсөн байна. Романы нэр нь The Beatles хамтлагийн “Norwegian Wood” дуунаас үүдэлтэй. Ном эхлэхэд гол баатар нь Хамбургт ирж, энэ дууг сонсдог. 2010 онд энэ романаар кино хийсэн билээ.

“1982 оны Ким Жи Ён”, Жү Нам Жу

Энэхүү эсэргүү роман Солонгос дахь эмэгтэйчүүдийн хүнд хэцүү байдлыг өгүүлсэн бүтээл. Red Velvet хамтлагийн Айрин, BTS-ийн RM хоёр энэ зохиолд ухаангүй дуртай. Жү Нам Жу романаа ердөө хоёр сарын дотор бичсэн бөгөөд хоёр жилийн дотор нэг сая хувь зарагджээ. 2019 онд кино болсон.

“Сэжигтэн Х-ийн үнэнч байдал”, Кэйго Хигашино

EXO хамтлагийн Кайд ихэд таалагдсан япон триллер. Кай энэ номыг зүрхэнд нь гүн ул мөр үлдээсэн бүтээл гэж үнэлсэн байдаг. Гэмт хэрэгтэн нь номын эхнээс л илэрхий, тодорхой бөгөөд маш олон шагнал авсан бүтээл. 2012 онд БНСУ, 2017 онд БНХАУ-д кино болгожээ.

“Бүйлс”, Сон Ван Пён

Сэтгэлийн хөдөлгөөнөө ялгаж мэддэггүй өвчин туссан Юн хөвгүүний тухай өгүүлнэ. Энэ ном бол BTS хамтлагийн J-Hope, Suga, RM нарын ширээний ном.

“Ад үзэгдэх зориг”, Ичиро Кишими, Фүмитакэ Кога

NCT хамтлагийн Jaehyun Японы гүн ухаанч, сэтгэл зүйч Ичиро Кишими, зохиолч Фүмитакэ нарын бүтээлийг онцолжээ.  Энэ номд алдарт Альфред Адлерын гүн ухааныг дорнын ухаантай хослуулан, аз жаргал гэж юу болохыг тайлбарлана.

“Sapiens: Хүн төрөлхтний товч түүх”, Юваль Ной Харари

Super Junior хамтлагийн Kyuhyun Израилын профессор Хараригийн Homo sapiens-ийн чулуун зэвсгийн үеэс орчин үе хүртэлх өгүүлсэн түүхийг уншжээ.

“Агуу Гэтсби”, Фрэнсис Скотт Фицжеральд

BLACKPINK хамтлагийн Жисүгийн дуртай ном. “Америкийн мөрөөдөл” гэж юу вэ? Адал явдалт, эмгэнэлтэй төгсгөлтэй энэ сонгодог зохиолоор маш олон кино, жүжиг хийжээ.

“Чамтай учрахаас өмнө”, Жожо Мойес

GOT7 хамтлагийн Jinyoung фэнүүддээ энэ романыг уншихыг зөвлөсөн. 2013 онд энэ номыг “Нью-Йорк таймс”-ийн бестселлер зохиолуудын чансаанд багтаж, 31 хэл дээр орчуулагдсан.

“Ах дүү Каромазовынхан”, Федор Достоевский

Достоевскийн сүүлийн роман бол IU-гийн ширээний ном.

“Сүрчиг: Нэгэн алуурчны түүх”, Патрик Зюскинд

ONEWE-ийн Kanghyun үнэр мэдрэх гайхалтай авьяастай, төгс үнэр бүтээх донтой этгээдийн тухай энэ номыг уншихыг зөвлөжээ. Энэ бүтээлээр хийсэн кино үзэгчдийн сэтгэлийг ихэд татсан.

“Бидний оддын алдаа”, Жон Грин

GOT7 хамтлагийн Jinyoung 2012 онд хэвлэгдсэн энэ зохиолыг бишрэн шүтсэнээ хэлсэн байдаг. Хорт хавдар туссан хоёр хөвгүүний амьдралаар хайр, үхлийн тухай өгүүлэх энэ номоор 2014 онд кино хийсэн билээ.

“Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй”, Милан Кундера

1968 оны Прага хотын хаврын үеийн хүний мөн чанар, оршихуйн утга учрын тухай өгүүлэх зохиол. Мөн л IU санал болгосон. 1988 онд найруулагч Филипп Кауфман кино болгосон.

“Алхимич”, Пауло Коэльо

Pentagon хамтлагийн Хонсок Бразилын зохиолч Пауло Коэльогийн бестселлер номыг онцолсон. Нийт 80 хэл дээр орчуулагдсан. Кино хийхээр маш олон санал ирсэн ч зохиолч татгалзсаар 2023 онд Legendary Entertainment студи эрхийг нь авсан.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
1
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ss\18.138.228.175
Mbook deer bdg nomnuuden