Америкийн жүжигчин, продюсер, “Их хотын секс” киноны Кэрри Брэдшоугийн дүрээр дөрвөн “Алтан бөмбөрцөг”, хоёр “Эмми” шагнал хүртсэн Сара Жессика Паркер 60 насныхаа тэгш ойг тэмдэглэж байна.

Аав нь сэтгүүлч, ээж нь багш гэсэн сэхээтэн айлд төрж, өссөн. 1976 онд анхныхаа дүрийг авч байжээ.

2009 онд Сара Ерөнхийлөгчийн соёл, урлагийн зөвлөхөөр ажиллаж байсан.

1984 - 1991 онд Роберт Даунитай хамтран амьдарч байсан ч Даунигийн хар тамхины хамаарлаас болж салжээ. Мөн бага Жон Ф. Кеннедитэй хэсэг үерхсэн.

1997 онд жүжигчин Мэттью Бродериктай гэрлэж, одоо гурван хүүхдээ өсгөж байна.

