UBLife Logo
Newsfeed

Интернэтээр шуугиан тарьж буй өглөөний дэглэм мийм болон хувирчээ

Интернэтээр шуугиан тарьж буй өглөөний дэглэм мийм болон хувирчээ

Сүүлийн өдрүүдэд фитнес инфлюнсер Эштон Холлын өглөөний хэт эрүүл амьдралын хэв маяг олон нийтийн сүлжээнд шуугиан тариад байна. Түүний өглөөний дэглэм 4 цагт эхэлж, мөстэй усанд олон удаа нүүрээ дүрж, гадил жимсний хальсаар нүүрээ арчих зэрэг ер бусын дадлууд олны анхаарлыг эрхгүй татлаа.

Эштон Холлын "өглөөний шинэ хэв маяг" гэх бичлэг TikTok болон Instagram платформ дээр богино хугацаанд олон сая хүний анхаарлыг татаж, хошигнол болон маргааны сэдэв болоод байгаа бөгөөд түүний онцгой дадлыг зарим хүмүүс "шинийг санаачилсан эрүүл амьдралын дэглэм" гэж хүлээн авч байгаа бол зарим нь "хэтрүүлэгтэй, үлгэрийн мэт зүйл" хэмээн шүүмжилж байна.

Энэхүү өглөөний дэглэмийн талаар олон мэргэжилтнүүд байр сууриа илэрхийлж эхэлсэн бөгөөд зарим нь "үе үе шинэ трендүүд гарах нь хэвийн, гэхдээ шинжлэх ухаанаар батлагдаагүй зүйлсийг туйлшруулах нь эрсдэлтэй" гэж үзэж байна. Мөн Холлын энэхүү бичлэгийн дагуу маш олон мийм гараад байгаа билээ.

Маш олон бичлэг бас бий.

Холлын туршиж буй арга барилыг дагах нь хувь хүний сонголт боловч мэргэжилтнүүд шинжлэх ухаанаар батлагдсан дадлыг баримтлахыг зөвлөж байна. Та түүний энэ дэглэмийг туршиж үзэх үү?

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.