UBLife Logo
Дэлхий

“Боао форум 2025”: Дэлхийн өмнөд хэсгийн модернизаци

“Боао форум 2025”: Дэлхийн өмнөд хэсгийн модернизаци

Ази тивийн 29 орны нэгдсэн чуулга уулзалт болох Боао форум БНХАУ-ын Хайнаньд эхэллээ. “Азийн Давос” хэмээн нэрлэгддэг энэхүү чуулга уулзалт нь БНХАУ-ын 25-28-ны өдрүүдэд үргэлжлэх юм. Энэ жилийн чуулга уулзалтын үеэр болох хурал уулзалтуудад нийт 60 гаруй улсаас 2 мянга орчим төлөөлөгч оролцож байна. Тус чуулга уулзалт 2001 оноос эхлэлтэй бөгөөд тухайн үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат агсан оролцож байсан билээ. Энэ жилийн форум “"Өөрчлөгдөж буй дэлхий дахинд Азийн ирээдүйг хамтдаа бүтээе” уриатайгаар болж байгаа юм байна.

Энэ жилийн форумын үеэр хэлэлцэх, анхаарал татаж буй чухал сэдвүүд болон өнөө цагт дэлхийн өмнөд хэсгийн орнуудын гаргаж буй өсөлт дэвшил, цаг үеийн байдлын тухай олон улсын CGTN телевизийн тусгай тоймч Ясирү Ранаражагийн дараах нийтлэлийг хүргэж байна.

Тус чуулга уулзалт зохион байгуулагдаж буй энэ цаг үед дэлхийн геополитик, эдийн засаг ихээхэн өөрчлөлтийн цэг үе дээр ирээд байгаа юм. Барууны засгийн газруудын хооронд өсөлт дэвшлийн ялгаа, засаглалын үр ашиггүй байдал гарч буй нь одоо дэлхий нийтийн анхаарлыг татаж буй гол асуудлуудын нэг болж байна. Тэгвэл дэлхийн өмнөд хэсгийн ихэнх улс орнууд хоорондоо харилцан хамааралтай бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд анхаарлаа хандуулж байгаа юм. Өөрчлөлтийн динамик нь дэлхийн өмнөд хэсэгт улам илүү хүчтэй байр суурийг эзлэх болсон. Энэ нь өөрсдийн шинэчлэл, хөгжлийн замыг бий болгох зорилготой улс орнууд алсын хараа, зорилго төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийн төлөө ажиллахад тус дэм болж байгааг харуулж байна.

Дэлхийн өмнөд хэсэг нь эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгох замыг удирдан чиглүүлснээр Ази тивийн улсуудад итгэл найдвар төрүүлэх эерэг уур амьсгалыг бий болгож байна. Олон жилийн турш Боаогийн Азийн чуулга уулзалт нь худалдаа, санхүүгээс эхлээд технологи, уур амьсгалын үйл ажиллагаа, тогтвортой хөгжил зэрэг тухайн цаг үед дэлхий нийтийн анхаарлын төвд буй асуудлаарх яриа хэлэлцээний тэргүүлэгч платформ болж чадсан. Бүс нутгийн улс орнуудын хамтын ажиллагаа, харилцан итгэлцлийг бий болгох, дэлхийн өмнөд хэсэгт нийтлэг ашиг тустай шийдлүүдийг бий болгох зорилготой дэлхийн анхны форум юм.

Хятад, Энэтхэг, Вьетнам, Индонез болон бусад эдийн засгийн өсөлт нь нэмэгдсээр байгаа орнуудын нөлөөгөөр дэлхийн эрчим хүчний ирээдүйн тэнцвэртэй ертөнцийг бүрдүүлэхэд Дэлхийн Өмнөд хэсгийн нөлөө нэмэгдэж байгааг онцолж буй. Энэ цаг үед АНУ, Европ тивд улс төрийн түвшинд  тулгамдаж буй асуудлууд нэмэгдэж, Ойрхи Дорнод тогтворгүй, үймээнтэй байдалтай тэмцэж байна. Харин Азийн улс орнууд Хятад-Япон-Өмнөд Солонгосын гурван талт яриа хэлэлцээ зэрэг илүү нийтлэг ашиг сонирхлын талаар улам илүү бүтээлч, дэвшил бүхий яриа хэлэлцээрүүдийг хийж байна. Энэ зэрэг бүс нутгийн хамтын ажиллагааг дэвшүүлэх зорилготой хүчин чармайлт бүр нь хуучин хуваагдлыг даван туулж, хамтдаа урагшлах шинэ зам, гарцыг бий болгох боломжуудыг нээж байна.

Дэлхийн өмнөд бүсийн орнуудын эдийн засгийн хурдацтай өсөлт нь энэхүү дэлхийн өмнөд хэсэг олон улсад идэвхгүй тоглогч мэт байж болох ч дэлхийн эдийн засгийн идэвхтэй оролцогч гэдгийг харуулж байна. Эдгээр улс орнууд тус бүрийн онцлог, хэв маягт тохирсон стратегийг боловсруулж инновац, шинэчлэлд тэргүүлэгчийн хэмжээнд онцгой байр суурьтай бөгөөд дэлхийн нийтийн ахиц дэвшлийн эрэлт хэрэгцээнд нийцэж чадаж байна.

Дэлхийн өмнөд бүсийн эдийн засгийн өсөлтийг урьдчилан таамаглахаа больсон нь баримт юм. 2023 оны байдлаар эдгээр улсууд дэлхийн ДНБ-ий 42 хувийг дангаараа бүрдүүлсэн бөгөөд хөгжиж буй орнуудын эдийн засаг буурч, Азийн томоохон эдийн засаг өсөхийн хэрээр энэ үзүүлэлт ч тогтмол өссөөр байна. Хятад, Бразил, Өмнөд Африк зэрэг дэлхийн өмнөд хэсэгт хөгжиж буй томоохон зах зээлүүд 2024 онд дэлхийн ДНБ-ий 50 гаруй хувийг бүрдүүлсэн. Сүүлийн хорин жилийн хугацаанд хөгжиж буй орнуудын 1 тэрбум гаруй хүн нэн ядуурлаас ангижирсан нь Дэлхийн Өмнөд хэсгийн өөрчлөлтийн нөлөө, чадавхыг харуулсан үйл явдал юм. Гэхдээ энэхүү үйл ажиллагааны өсөлт, эрчийг хадгалж зөвхөн өмнөд гэлгүй стратегийн хувьд хуваагдмал байдлыг арилгаж, дэлхийн бусад хэсэгт ч эерэг нөлөөлөл үзүүлэх боломжтой.

Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Ази тивийн бүс нутгуудад олон салбарыг хамарсан томоохон өөрчлөлтүүд болж, дэлхийн өмнөд хэсгийн чадавхыг нэмэгдүүлсэн. Үүнээс төвлөрсөн бус ханган нийлүүлэлтийн сүлжээ бий болж, далайд гарцгүй орнуудыг Зүүн Азиас Төв Ази, цаашлаад Европ руу төмөр замын сүлжээгээр холбосон. Тухайлбал Хятад-Европын төмөр замын экспресс гэх мэт төмөр замын сүлжээгээр дамжуулан Европын 25 улсын 220 гаруй хотыг холбоод байгаа юм.

Үүний зэрэгцээ Шри Ланкийн Хамбантота, Пакистаны Гвадар, Бангладешийн Читтагонг боомт, Сингапурын Туас Мага боомт зэрэг томоохон боомтууд ашиглалтад орсноор зүүн-баруун хэсгийн далайн замууд мэдэгдэхүйц хөгжиж байна. Мөн Энэтхэг дэх ногоон талбайн шинэ боомтууд нь Азийн өсөлтийг онцолсон Сагармала төсөл болон Далайн хөгжлийн үндэсний хөтөлбөртэй хамтарсан төмөр замын шугам зэрэг холбогдох дэд бүтцүүдтэй хамт бий болсон юм.

Эдгээр бүтээн байгуулалт нь далайд гарцгүй Непал улс болон Төв Азийн улс орнуудын харилцаа холбоог сайжруулаад зогсохгүй Ази тивийг дэлхийн худалдааны төв болгон байрлуулж, зүүнээс баруун тийш тээврийн нэгдмэл чиглэлийн өөр хувилбар бүхий худалдааны системийг бий болгож байна.

Гэсэн хэдий ч дэлхийн өмнөд бүс нутгийн шинэчлэл нь өмнөх хэдэн арван жилд ашиглагдаж байсан загваруудыг давтах боломжгүй. Ирээдүйн чиглэл нь эдгээр бүс нутгийн улс орнуудын өвөрмөц ялгаа, давуу тал, боломж, сорилтуудад нийцсэн байх учиртай.

БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жиньпин 2023 оны Боао Азийн чуулга уулзалтын үеэр онцлон тэмдэглэснээр, дэлхийн өмнөд бүс нутгийн ирээдүй бол энх тайван, аюулгүй байдал, хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэг үнэт зүйлс дээр тулгуурлах ёстой. Аюулгүй байдлын асуудлыг шийдвэрлэхдээ даян дэлхийн аюулгүй байдлын санаачилгын хүрээндээ бүх нийтийг хамарсан байдал, маргааныг энхийн замаар шийдвэрлэх, тусгаар тогтнолыг хүндэтгэх, иж бүрэн, хамтын аюулгүй байдлын ач холбогдлыг онцолдог. Эдгээр санаа нь улс төрийн тогтвортой байдлыг хадгалах, эдийн засгийн хөгжил, дэвшлийг дэмжих уур амьсгалыг бүрдүүлэхэд нэн чухал юм.

Ялангуяа дижитал өөрчлөлт нь дэлхийн өмнөд хэсгийн орнуудад уламжлалт хөгжлийн үе шатыг даван туулах өргөн боломжийг олгож байна. Хятад, Энэтхэг, Вьетнам зэрэг улсууд технологи, дижитал салбарт хэдийн олон ахиц дэвшил гаргаж эхэлсэн нь эдийн засаг, нийгмийн хөгжлийг түргэтгэх боломжийг бий болгож байна. Үүний зэрэгцээ ногоон технологи, тогтвортой үйлдвэрлэлд инновацыг дэмжих нь дэлхийн өмнөд хэсгийн орнуудад уур амьсгалын өөрчлөлтийн сорилтыг даван туулахын зэрэгцээ ирээдүйн хөгжил цэцэглэлтийг хангахад тусалж байна.

Эх сурвалж CGTN

Нийтлэлч Yasiru Ranaraja

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.